Дуу цахилгаантай бороо орно
-Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно-

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 20-22 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төрөө 2018-06-26 04:29:24
    2 худалч төрөөд байна. Бороо орхгүй л байна. Ган болж байна. Нэг худалч нь Бороо тахидаг лам нар шороо руулж байна. хоёр дахь нь Цаг уурчид шархтай үүл зарлаад ...