ДАШТ 2018: Уругвайчууд ОХУ-ын багийг хожиж, хэсгээ тэргүүллээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “А” хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Тодруулбал, Урагвай-ОХУ-ын багуудын тоглолт “Космос Арена”-д болсон бол Саудын Араб-Египетийн багууд “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо.

Урагвай, ОХУ-ын багуудын хувьд хожсон нь хэсгээсээ нэгээр гарах тул маш хариуцлагатай тоглолт болсон. Харин Саудын араб болон Египетийн багууд ДАШТ-ийг орхих нь тодорхой болсон хэдий ч аль алинд хожих нь чухал байв.

Ингээд эдгээр тоглолтуудын тоймыг хүргэе.

Уругвай 3:0 ОХУ

ОХУ, Уругвайн тоглолт 3:0-ээр уругвайчуудын ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр тэд гурав дахь хожлоо байгуулж, 9 оноотойгоор  “A” хэсгийг тэргүүлэв. Харин ОХУ-ын баг зургаан оноотойгоор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарах болзлыг хангалаа.



Тоглолтын 10 дахь минутад Уругвайн шигшээ багийн тоглогч Луис Суарес хаалттай цохилтоос гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан бол 23 дахь минутад Оросын шигшээ багийн хагас хамгаалагч Денис Черышев өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, 2:0-ээр эхний үе өндөрлөсөн. Мөн нэгдүгээр үед Оросын шигшээ багийн хамгаалагч Смольников хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр талбайг чөлөөлсөн.
 
Хоёрдугаар үед Оросууд хэдий хүн дутуу ч идэвхтэй довтолж, онооны харьцааг ойртуулахыг хичээж байв. Гэсэн ч  Уругвайн шигшээ багаас тоглолтын эцсийн мөчид Эдинсон Каван булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг гоолдож, тооны харьцааг 3:0 болгож холдуулсан юм. 



Саудын Араб 2:1 Египет

“A” хэсгийн сүүлийн тоглолт Саудын Араб, Египетийн багуудын хооронд өрнөж, Арабчууд 2:1-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Тоглотын эхний гоолыг 22 дахь минутад Египетийн шигшээ багийн довтлогч Мохамед Салах оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Тэгвэл нэгдүгээр үеийн нэмэлт цагт Саудын Арабын шигшээ багийн тоглогч Салман Аль Фараж 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн юм.



Ингээд тоглолтын эцсийн мөчид буюу 90 дэх минутад Саудын Арабын тоглогч Салем Аль-Досари тооны харьцааг 2:1 болгож, багтаа хожил авчирлаа.




Саудын Арабын шигшээ баг "А" хэсгийг нэг хожилтойгоор гуравдугаар байраар өндөрлүүлсэн бол Египетчүүд ганц ч хожил авч чадалгүй ДАШТ-ийг өндөрлүүлж байна.



Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.