Амралтын өдрүүдэд таван хүн автын ослоор нас баржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 537 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 363 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 24 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.

Тухайлбал СХД-ийн нутаг 52-ын Давааны замд T.Landcruiser-100 маркийн автомашин онхолдож жолооч 29 настай эмэгтэй А, 52 настай эмэгтэй С-ийн амь нас хохирч, зорчигч нарын гурван хүн гэмтжээ.  

Орон нутагт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг асфальтан замд Номгон гэх газар улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл онхолдож жолооч А-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 15 осол, мөргөлдөх хэлбэрээр 18 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yachihsan yum be yostoi  2018-06-25 10:05:29
    dain baildaantai uls ornuudaas olon hun yavah yumaa.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах