Бэлгэнд авсан 30 сая төгрөгийг нь улсын орлого болгож, 576 мянган төгрөгөөр торгожээ
АТГ-аас шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.
 
Тухайлбал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд болох Л.Амарбат, П.Болдбаатар, Д.Баярсайхан нар нь төрийн өмчит хувьцаат компанид тодорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө тус болсныхоо хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авчээ. 

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзээд тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 576 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-16 03:48:41
    хуулийн зааль гь л тэр байхдаа гэхдлээ дахин төрийн алббанд орох эрхийг хасах нэмэгдэл л байх хэрэгтэй гэж байж л төрийн алба цэвэр байх болно шүү
  • төрийн дайсан 2018-06-26 16:43:54
    ээ сдаа тэгээл дахиад хахуул авна шдээ. танил талаараа ажилдаа үлдэждээ
  • bwdb 2018-06-25 11:55:11
    xa xa mundag arga xemjee avchee