Сайд Ц.Нямдоржийг  ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж шалгуулахаар АТГ-т хандлаа
Ардчилсан намын зарим гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т өнөө өглөө хандлаа. 
 
Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм байна.
 
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа бол ашиг сонирхлыг зөрчилтэй хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаа талаар хуульчид эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн юм.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь хууль тогтоомжийн тухай хуулийн хэд хэдэн гол заалтыг зөрчсөн, уг хуулийн шаардлагыг огт хангахгүй байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь тодорхой ашиг сонирхлыг зөрчлийн улмаас Хууль тогтоомжийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзсэн учир шалгуулахаар болжээ.

Энэ талаар хуульч Д.Оросоо “Бид гомдлоо албан ёсоор хоёр үндэслэлээр гаргалаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа Хууль зүйн яаман дээрээ хууль бус үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж харж байгаа. 2015 онд Хууль тогтоомжийн тухай хуулийг баталснаар УИХ-ын гишүүд ямар нэгэн судалгаагүйгээр, ашиг сонирхлыг зөрчилтэй байж мэдэх хуулийн төслийг дураараа санаачилдаг явдлыг зогсоосон. Хуулийн төсөл боловсруулах ажиллагаа нь маш нарийн процедуртай. Харин Ц.Нямдорж сайд албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэйгөөр хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.
 
Харин АТГ-ын эх сурвалж “Сайд Ц.Нямдоржийг шалгуулах өргөдөл гомдлыг өнөө өглөө гардаж авсан. Бид танилцана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна” гэв.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-06-27 06:45:29
    Nyamforj Sarangerel nar galzuurchihssn uum bish u. Sarangetel yamniihniigaa tsuluulaad Khurelsukh namaig hamgaalna ta nar ATG yaj ch chadahgui gd samnaj garlaa
  • Nyamdorj ich 2018-06-26 13:50:06
    Nyamdorj oo! Tani ashig sonirhol hundugduud ta uhen haran temtseed baigaa yum bna. Zaluu shuugch huuhend duralchihaad bgaa yum u hhh
  • zochin 2018-06-26 12:58:57
    Ntamdorj zunug uvgun bolioch. Duraaraa durgih geed ard irged buh huulichdaa nohoi gahaigaar ni duudaad dawarchihsan uvgun be. uuruu zail
  • 111111 2018-06-25 16:04:56
    Нямдоржийн зов шуу, Мие Эби хоер Эрдэнээс болж шээс нь гоожих нь ээ...
  • Sor 2018-06-25 15:11:16
    Muu hugiib lalar odoo chi bolioo zail
  • ZOCHIN  2018-06-25 15:04:02
    NYMDORJ YAH VE...M.ENHBOLD TERGUUTEI 60 TERBUM AA YAHIIN ICHIHED YADGIIN.HUULIINHAN D GOL AVILGAL BNADAA....SHUUH PROKUROR GEED LL
  • монгу 2018-06-25 13:35:17
    тор гэж бна уу. 39 онд ногоон малгайтнууд хяналтгуй ажиллах болсон.хууль боловсрууллаа гэж хууль зуйн сайдаа барьж авдаг тор алша болжээ
  • хуульч 2018-06-25 12:06:33
    БОЛОХГҮЙ БОЛ БОР ХАЛЗАН РУУ ГЭЖ НЭГ ҮГ БАЙДАГ САНАГДАХ ЮМ
  • bold 2018-06-25 11:25:31
    Yxaantai ard tvmnee gesen xvmvvs mer ser garch irj byid ard tvmen ix bayrtai bna.Ene lyiwarchidtai vzej aldax xeregtei.Boslogo gargawal ard tvmen demjine 100%
  • зочин 2018-06-25 09:23:13
    Улс орныхоо хөгжлийн тушаа болж байгаа уйваагүй юмнууд болих хэрэгтэй шүү. Үнэн хэзээ: нэг цагт ялна аа гайгүй тэр цаг үед та нар хэн байх юм бэ сайн бод
  • зочин 2018-06-25 08:07:02
    бичсэн хууулийг уншаад ойлгохгүй нөхдүүд хүн оролдохоо болилдоо, мөнгөнд умбаж байгаа ШЕЗ-ийг татан буулгахаа яасан бэ ?
    202.21.99.174
    Мэдэгдсэн Хариулах