Экс Ерөнхий сайдуудыг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт буруутган яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэднийг өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд цагдан хорьж, шалгасны эцэст хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг.

Ингэснээр экс Ерөнхий сайдууд болохо С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг гадуур шалгаж байгаа юм.

Тэгвэл хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа яваа талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос тодруулахад “Хэрэг шалгагдаж байна. Цаг хугацаа их шаардсан, нэлээн ажиллагаатай хэрэг. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байна. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг хүний албан шаардлагаар хэргийг хурдан шалгана гэх ойлголт байхгүй. Хүний гэм буруутай, буруугүй гэдэг асуудал яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд яллах, эсвэл цагаатгах нотлох баримтыг прокурорын хяналт дор цуглуулдаг. Энэ чиг үүргээ биелүүлж, хуульд заасан ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэлээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZEV 2018-06-25 15:26:29
    20 on hurtel baij l baig. Tsag ni bolhoor mongolcuud tsaazalna esvel ter rio-tinto ni zarlagad gargah biz. Rio -tintod odoo ted heregui. Gishgeh gazargui hul.
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-25 13:20:23
    АНУ БАЙГАА ТЭР ОЛОН ҮНЭТЭЙ БАЙРУУДИЙГ ЯМАР МӨНГӨӨР АВДАГ ЮМ ВЭ ОЮУ ТОЛГОЙН АВИЛГАЛИЙН МӨНГӨ
    202.179.31.1
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2018-06-25 10:22:51
    АВЛИГАЧдын гайгаар эх орон минь өрөнд дарагдаж ард түмэн ядуурч байна. ЭНЭ луйварчдыг өмөөрөгч - хамсаатан л байгаа.
    103.26.193.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Boliochdee 2018-06-25 08:16:13
    Ymar HItad bgaa bish. Ingej uls turchduu zalhaahaa bolimoor ym. Sain l humuus, eh orniihoo tuluu zutgej l ywsan humuus shudee
    124.158.111.52
    Мэдэгдсэн Хариулах