Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Нийслэлийн архивын газрын дарга С.Гавааг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийнхөө төрсөн дүү С.Ганцэцэгийн нэр дээр байгуулсан “Архивын хөгжлийн сан” ТББ-аараа дамжуулан их хэмжээний төсвийн хөрөнгийг зувчуулсан хэмээн АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан билээ.

Тэгвэл энэхүү хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон талаар өнөөдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэллээ.

Тэрбээр “Энэ хүнтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээж авч шалгасан. Шалгалтаар С.Гаваагийн гэм буруутай үйлдэл нь тогтоогдохгүй байна гээд хэргийг хаах саналтай прокурорын газарт шилжүүлсэн. Тус хэлтсийн мөрдөн шалгах хэлтэс дээр хэн нэгэн албан тушаалтан шалгахгүй байх үүрэг чиглэл өгсөн, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэсэн зүйл байхгүй” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine