Хөнөөлт царцааны тоо зарим нутгаар эрс олширчээ

Хөнөөлт царцааны тоо зарим нутгаар эрс олширсон тухай мэдээллийг албаныхан гаргажээ. Тодруулбал, бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтын мэдээгээр зургадугаар сарын дунд арав хоногт Баян-Өлгий, Ховд Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдаар 1м2 хүрээнд 1-7 царцаа ажиглагдсан байна. 

Харин Хэнтийн Гурванбаянд 9, Сэлэнгийн Мандалд 10, Завханы Тэсд 18 хүртэлх царцаа тоологдож хэт олшролтын хэмжээнд хүрчээ.

Зарим нутгаар хөнөөлт царцааны тоо олширчээ

Мэрэгчдийн хувьд тархалт хэвийн сийрэг ба хэт олшролт ажиглагдаагүй ажээ.

Зарим нутгаар хөнөөлт царцааны тоо олширчээ

Зуншлагын байдал нийт нутгийн 30 орчим хувьд хэвийн, бусад нутгаар дунд болон муу үнэлгээтэй байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.