Аймаг, сумын ИТХ-ын сонгуульд сонгогчдын 50-иас илүү хувь нь оролцлоо
Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль өчигдөр/06.24/ боллоо. Энэ удаагийн сонгуульд МАН, АН болон МАХН, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлдсөн юм.

Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь нь, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус  оролцож  саналаа өгсөн байна.

Хуульд зааснаар, Аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрээ нийтэд долоо хоногийн дотор мэдээлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх үүрэгтэй билээ.

Аймаг, сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн урьдчилсан мэдээгээр, сонгуулийн 17 хэсэгт  сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй байна.

Сонгуулийн тухай хуульд, нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор амралтын өдөр нэмэлт санал хураалт явуулахаар заасны дагуу  эдгээр хэсэгт энэ бямба  гарагт буюу зургадугаар сарын 30-ны өдөр нэмэлт санал хураалт явуулахаар төлөвлөж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.