Трэнд болсон тийрэлт
Сүүлийн үед цахим сүлжээгээр трэнд болсон тийрэлт “хүчээ” авч байна.

Бараг л хүн бүхэн тийрэлт хийж байгаа сахилгагүй зургаа өөрийнхөө нүүр номондоо хийсэн харагдах юм. Бөхийн өргөөний хаалгыг буруу талаас нь өчнөөн удаа тийрсэн ёс суртахуунгүй залуугийн зургаар эхэлсэн тийрэлт олон хүний урин дуудсан бололтой. Манайхан ч аливаа юмыг дуурайх, элэглэх, шоглохдоо гаргууд хүмүүс. Олны танил хүмүүс ч гэр орондоо, ажил төрөл дээрээ тийрэлт хийж байгаа зургаа оруулсан байх нь эвгүй харагдах юм.

Гэхдээ энэ нь олон нийтийн сүлжээнд зөв үү, буруу юу гэдгийг хэлж мэдэхгүй ч зарим нэг нь бусдыгаа дэндүү өгдөөж өөгшүүлсэн харагдах юм. Үнэндээ бол бусдад буруу үлгэр дуурайлал болно. Ялангуяа хүүхдүүд энийг нь дуурайж хаалга үүд, машин тэрэг өшиглөж сүйтгэвэл яана. Хүүхдүүд болсон хойно сайныг биш саарыг дуурайж дэггүйтвэл яах вэ. Тиймээс энэхүү трэнд болсон тийрэлттэй зураг хөргөө оруулахгүй байх, шэйр хийхгүй байхыг хүсье ээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.