АСЕМ-аар Хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн зээл авсан бэ
Өнгөрсөн жил болсон АСЕМ-ын арга хэмжээнд зориулж Хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн зээл авч юунд зарцуулсан, эргэн төлөлт хэр байгаа нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Хөгжлийн банкнаас олон аж ахуй нэгжид зээл авч өгсөн ч зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэтэрсэн байсан гэдгийг аудитын шалгалтаар тогтоосон байгаа юм.

Тухайлбал, АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад болон “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор нийт 275.0 тэрбум төгрөгийн зээл нэрлэсэн дүн бүхий Хөгжлийн банкны үнэт цаасыг дотоодын арилжааны банкаар дамжуулан 6 жил хүртэлх хугацаатай, жилийн 4 хувийн хүүтэйгээр арилжаалж, холбогдох гэрээ хэлцлийг байгуулсан байна.

Үүний хүрээнд 17 аж ахуй нэгжид зээл олгосон хэдий ч зээлийн зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн, эргэн төлөгдөх нөхцөлгүй зэрэг олон зөрчил илэрсэн тулд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан дараахь 17 аж ахуй нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болжээ. 

Хөнгөлөлт зээл авсан компаниуд дундаас “Скай резорт” ХХК гэхэд 2018 оны 03 дугаар сарын 19-ны байдлаар 125.0 тэрбум төгрөгийн зээлийн хүүд 23.8 тэрбум төгрөг төлсөн ба 95.1 тэрбум үндсэн зээлийн төлөөгүй үлдэгдэлтэй гэх зөрчил илэрсэн байна.      




АСЕМ угтсан төсөл арга хэмжээнүүдийг тендерийн хуулийг зөрчиж шууд гэрээлсэн УБЦТС ТӨХК.  “УБЦТС” ТӨХК “АСЕМ”-ын бэлтгэл ажилтай холбоотойгоор дараахь ажлуудыг шууд гэрээлэн хийсэн байна.

Аудитын явцад эдгээр ажлуудын гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулсан болон гэрээ байгуулалт, гүйцэтгэлийг аудитын явцад анхан шатны баримтаар шалгах гэсэн боловч тус компанийн “нууц” гээд үзүүлээгүй учраас эдгээр төсөл, арга хэмжээний ажлын талаар хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна.   



О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-06-25 11:34:00
    Jiriin irgen bxgvi bvgd ter tomchyydiin ed xöröngö kompani bna.Öröö tölj chadaxgvi bol yls xyraagaad ard tvmend xöngölttei ögch ajillyyl.
    80.131.46.158
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол хүн 2018-06-25 10:23:45
    Цахилгаан түгээх сүлжээг шалгуулаач, яахаараа шалгахгүй байгаан, хэтэрхий байгаан бишүүүүүү. бүх зүйлд монопол хандана. ингэхээр бусад компаниуд яахын?
    43.228.130.186
    Мэдэгдсэн Хариулах
  • w 2018-06-25 08:43:35
    saihan guvtsguuh yumaa
    202.179.26.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Mal 2018-06-25 05:45:04
    MCS idseer l
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2018-06-25 05:16:11
    Энэ сүгийг яалтай билээ, төөргөөрөө болог, нэг талаас бидний сонголтын үр дагавар даа, ... за яршиг ...
    49.0.212.11
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол компаниуд ерее телеечээ 2018-06-25 05:28:09
      Авсан компаниудаар нь телvvлчихээчээ. Тодорхой нэр устайгаа байгаа биздээ. Бусад бvх орон том арга хэмжээ хелбембегийн ДАШТ зохиогоод байдаг.
      103.212.119.231
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-25 03:59:15
    хузуугуй толгойн хузууг хуга мушгиад хузуугуй болго
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-06-25 03:29:53
    Elbegee chi ooroo tol naad oroo
    103.57.92.124
    Мэдэгдсэн Хариулах