Сэлэнгэ аймагт дахин санал хураахаар болжээ
Сонгуулийн тухай хуулийн 20.1 дэх хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн ням гариг болон аравдугаар сарын эхний ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан. Энэ дагуу зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт өчигдөр орон даяар явагдав.

Энэ удаагийн нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болж байгаа юм. Мөн уг сонгуульд 83 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 23477 сонгогч санал өгсөн юм.

Тэгвэл зарим аймагт санал хураалт ирцэндээ хүрээгүй тул дахин санал хураахаар болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд болсон ИТХ-ын нөхөн сонгуулийн ирц хүрээгүй буюу 49.6%-тай өндөрлөсөн тул нэмэлт санал хураалт энэ сарын 30-нд болно.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-06-25 02:24:25
    Үхэж хатсан хуулийн заалт нөгөө хүний эрх чөлөө энээ тэрээ яасан очсон өгсөнөөр нь дүнгээ гарга тэгээд болоо биш үү
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах