Говь гурван сайхан хайрханы тэнгэрийг тайх ёслол боллоо

Говь гурван сайхан хайрханы тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт/06.23/ Өмнөговь аймагт боллоо.

Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энхболд оролцсон юм. Мөн Өмнөговь аймгийн удирдлагууд, нутгийн зон олон, ард иргэд, хөрш зэргэлдээ аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, хайрхан уулынхаа тэнгэрийг тайх ёслолыг төр, шашны ариун үйлийг хослуулан, ёслол төгөлдөр үйлдсэн байна. 
 

Энэ үеэр мөн улс аймгийн цолтой 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас шөвгийн дөрөвт МУ-ын начин Ц.Одбаяр, Аймгийн хурц арслан Ш.Дарханбат, Аймгийн арслан С.Идэрсүрэн, Аймгийн заан Б.Амгаланбаатар нар үлдэж Ш.Дарханбат түрүүлж, МУ-ын начин Ц.Одбаяр үзүүрлэв.


Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын "Хошуу овоо" хайрханыг анх 1721 онд тахиж байсан гэдэг. Далайн түвшнээс дээш 2816 метр өндөр, "Хошуу овоо" хайрханыг анх тахихдаа монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийг барилдуулж байжээ. Хангарьдын шинжтэй, сарлагийн сүлдтэй Их хайрхан дээрээс Өмнөговь аймгийн 12 сумын нутаг дэвсгэр ил харагддаг гэнэ.

Зуун зууны буурал түүхтэй Хошуу овоо хайрханыг 1990-ээд оны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгийн зон олон тахих болсон ба 2005 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн ард иргэд, сүсэгтэн олон тахин сүсэглэх болжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2013 онд Говь гурван сайхан уулын ХОШУУ ОВОО хайрханыг ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАН болгож, тахисан байна.













Г.Зул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.