Голомт банкны картаар үйлчлэгч байгууллагууд дата анализыг ашиглан борлуулалтаа нэмэгдүүлнэ
Голомт банкны хамт олон картаар үйлчлэгч байгууллагууддаа Аналитик платформыг танилцуулаад байна.
 
Өмнө нь Голомт банкны картаар үйлчлүүлэгч байгууллагууд зөвхөн хуулгаа хардаг байсан бол шинэ үйлчилгээ болох Аналитик платформыг ашигласнаар өөрийн ПОС терминалын гүйлгээг илүү дэлгэрэнгүй харах, сүүлийн үеийн шинэ технологи болох Machine Learning, AI программ дээр суурилсан анализыг бизнестээ ашиглах боломжтой болж байна.

Голомт банкнаас харилцагчдадаа бас нэгэн шинэ бүтээгдэхүүн зориулж байгаагаа танилцуулсан нь Мерчант аппликейшн байлаа. Картаар үйлчлэгч байгууллагууд өмнө нь Пос төхөөрөмжтэй  холбоотой дуудлагыг заавал банк руу утасдаж, аль нэг салбарт хандаж шийдвэрлүүлдэг байсан бол одоо тус аппликейшныг ашиглаж  дуудлага өгөх боломжтой болж байна. Мөн харилцагчдадаа хөнгөлөлт урамшуулал олгох хүсэлтээ тус аппликейшнээр илгээснээр банк түүнийг нь зорилтот харилцагчдадаа хүргэх юм.

Мөн та Голомт банкны карт эзэмшигч бол хаанаас, ямар хөнгөлөлт авах боломжтойг Мерчант аппликейшнаас мэдэх боломжтой юм.
 

 

 
Бусдад түгээх
  • gplus