ДАШТ 2018: Бельги, Мексикийн багууд хэсгээсээ гарах нь тодорхой боллоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “G” хэсгийн Бельги-Тунис, “F” хэсгийн БНСУ-Мексик, Герман-Шведийн багуудын сонирхолтой тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Ингээд эдгээр тоглолтуудын тоймыг хүргэе.
 
ҮНДСЭН ЦАГ: БЕЛЬГИ 5:2 ТУНИС
 

Бельги, Тунисын багуудын тоглолт Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, 5:2-оор Бельгичүүдийн ялалтаар өндөрлөв.

Тоглолтын эхний гоолыг 7 дахь минутад Бельгийн шигшээ багийн ахлагч Эден Азар 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан. 16 дахь минутад Лукаку хоёр дахь гоолыг оруулсан бол 18 дахь минутад Тунисын тамирчин Бронн эсрэг талын хаалганд гоол хийж тооны харьцааг ойртуулав.



Гэвч Бельгийн шигшээ багаас 45+3' минутад довтлогч Ромелу Лукаку ,50 дахь минутад багийн ахлагч Эден Азар,  90 дэх минутад сэлгээгээр орж ирсэн Батшуи нар тус тус гоол оруулж, тооны харьцааг холдуулсан юм.

Харин Тунисын шигшээ багаас Вахби Хазри тоглолтын төгсгөлд буюу 90+3’ минутад багийнхаа хоёр дахь гоолыг оруулснаар тоглолт өндөрлөв.



Ийнхүү Бельгичүүд Тунисын багийг 5:2-оор бут ниргэж, хоёр дахь хожлоо авлаа. Мөн тэд “G” хэсгийг зургаан оноотойгоор итгэл төгс тэргүүлж, хэсгээсээ шалгарах болзлоо хангав. 

ҮНДСЭН ЦАГ: БНСУ 1:2 МЕКСИК


БНСУ, Мексикийн багуудын тоглолт Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлэнд болж, 2:1-ээр Мексикчүүд яллаа.

Тоглолтын 26 дахь минутад Мексикийн шигшээ багийн довтлтогч Карлос Вела 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, багтаа тэргүүллийг авчирсан. Улмаар тоглолтын 65 дахь минутад Хавиер Эрнандес хоёр дахь гоолыг оруулж, тэргүүллээ бататгалаа.



Харин БНСУ-ын багаас тоглолтын 90+3’ минутад Сон Хён Мин гоол хийж, тооныг харьцааг ойртуулсан ч хэтэрхий оройтсон байв.



Ийнхүү Мексикчүүд БНСУ-ын багийг хожсоноор хэсгээсээ гарах боломжоо бататгаж чадлаа.
 

ҮНДСЭН ЦАГ: ГЕРМАН 2:1 ШВЕД

 
“F” хэсгийн сүүлийн тоглолт Герман, Шведийн багуудын хооронд өрнөлөө.
 
Германы шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Мексикчүүдэд 1:0 харьцаагаар хожигдсон. Тиймээс энэ тоглолтод зайлшгүй хожих шаардлагатай байсан. Шведийн багийн хувьд эхний тоглолтоо БНСУ-ын багтай хийж, мөн 1:0-ээр хожсон юм. Тэдний хувьд энэ тоглолтод хожвол зургаан оноотой болж, хэсгээсээ гарах боломжийг атгах байв.




Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтын эхний гоолыг 32 дахь минутад Шведийн шигшээ багийн тоглогч Тойвонен тун хүнд хэцүү нөхцөл байдлаас оруулсан. Харин хоёрдугаар үед Германы тоглогч Марко Ройс Шведийн хаалганд гоол оруулж, тоог тэнцүүлсэн юм.  Улмаар тоглолтын төгсгөлд  Германчууд дахин гоолдсоноор, тун чухал хожил авлаа.



Ингэснээр тэд Шведтэй оноо тэнцэж, хэсгээс шалгарах магадлалаа нэмэгдүүлж байна.



Б.Од
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.