Том бүтээн байгуулалтын шавийг тавьж, шанг нь татсан долоо хоног
Өнгөрч буй долоо хоногт улстөрийн хүрээнд онцлох хэд хэдэн үйл явдал байна. Тухайлбал, 23 жил ярьж, мөрөөдөж ирсэн Газрын тосны үйлдвэрийг барих шанг өнгөрсөн баасан гарагт тавилаа.
 
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаа аваад удаагүй байхдаа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ амалж байв. Өнгөрсөн баасан гарагт тэрбээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолыг, бусад албаныхантай нээж тууз хайчилсан түүхэн үйл явдал боллоо. 

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах уг үйлдвэрийн бэлтгэл ажлыг 2017 оны есдүгээр сараас эхлүүлсэн. Одоогоор нарийвчилсан ТЭЗҮ нь бүрэн дууссан бөгөөд ирэх наймдугаар сараас инженерийн зураг төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Үйлдвэрийн хүчин чадлыг манай улсын жилийн шатахууны хэрэглээтэй дүйцэхүйц байдлаар 1.5 сая тонн түүхий тос боловсруулдаг байхаар тооцож буй аж. Жилдээ манай улс 1.2 тэрбум орчим ам.доллараар шатахуун импортолдог гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, жилийн шатахууны импортын үнэтэй дүйцэхүйц мөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр барих боломжтой болж байгаа гэсэн үг юм.
 
Ийнхүү олон жил үе үеийн Засгийн газрынхны мөрөөдөл болж ирсэн газрын тосны үйлдвэрийн шавийг тавьж, шангийг нь татлаа. Хамгийн гол нь үр дүнтэй байж, баригдаж дуусаад ашиглалтад оруулчихвал Ерөнхий сайдад баяр хүргэх өчнөөн мянган хүн байгаа шүү.

 
15 МВт хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орлоо
 
Замын-Үүд суман дахь 15 МВт хүчин чадалтай “Наран тээг ХХК”-ийн “Гэгээн” нарны цахилгаан станц ашиглалтад орлоо.
Тус цахилгаан станцын хөрөнгө оруулагчаар “Шигемицү Шүжи”, "Эрчимтээг ХХК”, “Шарп корпорац” төсөл хэрэгжүүлэгчээр “Нарантээг” ХХК ажиллаж, 51840 ширхэг 320ваттын чадалтай нарны хавтангуудыг суурилуулсан байна.
Тус цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 32 сая кВтц эрчим хүч үйлдвэрлэх, жилд хүлэмжийн хийг 833,750 мянган тооноор бууруулах бөгөөд 27,430 мянган тонн нүүрс, 202,00 мянган тонн усны хэрэглээг хэмнэх юм.


 
 
УИХ-ын гишүүн Д.Муратыг түдгэлзүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй учир "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн томьёоллоор санал хураалт явуулав.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэв. Учир нь Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн юм.




О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-23 12:17:32
    тосны уйлдвэрийг дорноговийн баруун талд зуун баянд болохгуй зуун талд нь барь гэж ямар лам нь айлдсан юм болдоо хятад лам байсан юм болов уу
    112.72.14.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-06-23 12:00:37
    Монголчууд нефтийн үйлдвэртэй байсан үе бий одоо буй болох байхаа
    112.72.14.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Худалч хульхи!!!! 2018-06-23 05:19:55
    2011 онд Дарханд, 2016 онд Бор-Өндарт 2 ч удаа шав тавьсан, хаа байна??? Шалтгаан нь??? Энэ удаагийнх бас л лөөлөө болох уу? Хульхи монголчууд!!!
    66.181.160.111
    Мэдэгдсэн Хариулах