Барилгын салбарт гарсан ослоос болж 5 хүн нас баржээ
НМХГ-аас энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүдэд гарсан ослын талаар мэдээлэв.

Он гарсаар барилгын салбарт нийт найман осол гарч, таван хүн нас баржээ. Өргөх механизмын угсралтын болон ашиглалтын аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас дөрөв осол гарч, 10 хүн гэмтсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна.

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандарт хангаагүйн улмаас сүүлийн 4 жилд нийт 140 осол гарчээ.

 Үүний 64 буюу 45.7 хувь нь барилгын, 9 буюу 6.5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17.5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17.5 хувь нь хүнсний салбарт гарсан байна. Эдгээр ослын шалтгааны 35 хувийг тээврийн хэрэгсэл, барилга, шатнаас унах, 30 хувийг унаж буй эд зүйлд цохиулах, барилга, байшинд дарагдах, 7.5 хувь нь цахилгаан гүйдэлд цохиулах, 5 хувь нь түлэгдэлт, 12.5 хувь өргөх зөөх механизмын ажиллагаанаас шалтгаалан гарсан осол эзэлж байна.

Осол гарахад нөлөөлдөг хүчин зүйлийн 15 хувь нь удирдлагын тогтолцооноос шалтгаалдаг байна. Уг нь байгууллагууд төсвийнхөө 1.5 хувиас доошгүй аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dsn 2018-06-23 06:55:29
    hynadag meddeg gazriinhan huuramch hynanalt hiij halaasaa bodsnii har gaigaar humuus hohirch bn ,hudlaa too yrij medegdel hiih hereg bn uu?
    150.129.143.137
    Мэдэгдсэн Хариулах