С.Шаарийбуу: Би охиныхоо амь насаа алдсан хэргийн үнэнийг олтол үхэх эрхгүй
Одоогоос 12 жилийн өмнө Малайз улсад бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг Малайзын прокурорын газраас дахин сэргээн шалгаж эхэлжээ.

Хэргийн тухайд 2009 онд Ш.Алтантуяаг Малайзын ширгэн ойд аваачиж биед нь тэсрэх бөмбөг зүүж байгаад дэлбэлж амийг нь хохироосон байдаг. Хэргийг үйлдсэн хоёр этгээдийг олж илрүүлж, шүүхээр шийтгэсэн бөгөөд нэг нь одоо хоригдож байгаа бол нөгөө нь тухайн үед Сингапур улс руу оргон зугтаасан гэдэг. Гэвч хэдэн жилийн дараа Австралид баригдаж, шоронд хоригдож байгаа түүнийг эх оронд нь шилжүүлэн авахаар болжээ.

 Харин хэргийг үйлдэх, томоохон авлигын гэрч байсан монгол эмэгтэйг алах захиалга өгсөн этгээд хэн бэ гэдэг нь тайлагдахгүй, эргэлзээтэй явсаар өдийг хүрсэн юм.

Талийгаачийн ар гэрийнхэн, аав нь 12 жил тасралтгүй тууштай тэмцэж, явсны эцэст дахин хэргийг шинээр шалгуулахаар болж байгаа нь энэ юм байна.

Тодруулбал, өнгөрсөн Лхагва гарагт С.Шаарийбуу Малайзын Ерөнхий сайдтай уулзаж, хэргийн үнэн мөнийг олоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ тэрбээр хэлжээ.

С.Шаарийбуугийн гол зорилго охиных нь амийг хөнөөх захиалга өгсөн цаад эзэн хэн бэ гэдгийг илрүүлж өгөхийг хүсч, зохих ял шийтгэлийг нь оноохыг хүссэн юм.

С.Шаарийбуу “Маш хүнд 12 жилийг тууллаа би. Миний амьдрал цунамид орсон юм шиг өнөөдрийг хүрлээ. Ганцхан би биш шударга хүн төрлөхтөн энэ цагийг Малайзын ард түмэн ч хүлээцтэй тэвчээртэй хүлээж байлаа. Бүх зүйлийг үнэнээр нь шийднэ гэдэгт итгэж байлаа. Охиныхоо амь насаа алдсан энэхүү харамсалтай хэргийн үнэнийг олтол надад үхэх эрх байхгүй. Малайзын Ерөнхий сайдтай уулзлаа. Хүн иргэнийхээ төлөө ажилладаг юм байна. Миний охинд тохиолдсон шиг ийм хэргийг хууль хүчний байгууллага шийдэж шийдвэрлэж болдог гэдгийг харуулах байх” гэжээ.

Харин түүний өмгөөлөгч нь “Энэ хэргийн үнэн мөнийг олж гэмт этгээдүүдийг шударга шүүхээр оруулж шийтгэнэ гэдэгт итгэж байгаа” гэв.

Тэд энэ хэргийг илрүүлэхийн тулд эхлээд ерөнхий прокурортой хамтарч ажиллахаар болжээ. Мөн цагдаагийн газраас нь шинэ мэдээлэл олж, түүний мөрөөр мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэхээ ч мэдэгдсэн байна.  Ийнхүү хэргийг дахин шинээр нээж шалгах болсонтой холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхий сайдтай утсаар холбогдож талархал илэрхийлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-25 04:35:44
    харамсалтай хэрэг юм аа. гэхдээ та охиноо буруу замаар явж байхад хаана байсан юм бэ
    27.123.212.136
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-25 03:29:15
    Mundag aav
    172.97.131.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Овоо доо 2018-06-24 20:23:11
    Баттулга утасдсан гэнэ. Овоо доо. Анх удаа л нэг мужик ерөнхийлөгчтэй байж үзлээ дээ.
    145.53.68.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongo 2018-06-23 16:09:08
    Aab,ger bul ni Malaysia iin toroos ih mongo nehemjleh erhtei,olon ulsiin shuuhed handaj b.o,heltei sain,omgoologch holsol
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Дөрвөд 2018-06-23 14:42:41
    Малайзтай анхнаасаа яаж холбогдсон бэ талийгч
    103.229.121.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Аав 2018-06-23 14:02:37
    Эцэг хүн үхтэл үр харам гэдэгдээ.Ялна...
    66.181.161.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-06-23 12:27:27
    DEMJIJ BAINA. OHINIIHOO TOLOO OLON CH JIL UIGAGUI ZUTGESENSHUU. UNEN YLNA AA.
    106.68.21.77
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2018-06-23 10:11:10
    Та бол жинхэнэ Монгол эцэг хүн мөнөөсөө мөн. Таниар бахархаж, сормуус чийгтэж байна. Үнэн ялна, та ялах болно. Амжилт, эрүүл энхийг хүсье.
    202.9.41.224
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2018-06-23 09:37:08
    Jinhene aaw hun
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Saraa 2018-06-23 04:25:40
    Eviidee
    84.160.83.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Мундаг аав 2018-06-23 02:54:55
    Бахархаж байна үхтэл үр харам гэж
    64.119.19.165
    Мэдэгдсэн Хариулах