Уруул дордойвч, элэг дордойхгүй
“Цэнхэр үст” гэдгээр олонд танигдсан Э.Цэрэндолгор “Нүцгэн үнэн” нэртэй анхны уран зургийн үзэсгэлэнгээ өчигдөр Монголын урчуудын эвлэлийн танхимд дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэнд түүний цорын ганц бүтээл тавигдсан байна. Түүний үзэсгэлэнг сонирхохоор гэр бүл, дотны найз нөхөд болон багш нь хүрэлцэн ирсэн байлаа.

Зураач бүсгүй өөрийнхөө бүтээлийн талаар тэрбээр “Би 16 настайдаа Дүрслэх урлагийн сургуульд орж, 1992 онд төгссөн. Энэ сургуульд суралцаж байх хугацаандаа хүүхэдтэй болсон.

Дүрслэх урлагийн сургуульд тийм сайн сураагүй, тааруу суралцсан. Багш маань намайг чирсээр байж төгсгөсөн. Энэ үеэс хойш нэг ч зураг зураагүй. 1993 оноос хувийн бизнес хийж эхэлсэн.  Би долоон хоногийн өмнө гэнэт зураг зурмаар санагдсан. Энэ хугацаанд ямар зураг зурах вэ гэдэг маань санаанд байсан. Ингээд зургаа хоёр өдрийн дотор зурсан. Зургаа зүрсаны дараа Уран зургийн галерейн даргатай уулзаад ганц зургийнхаа үзэсгэлэнг гаргахаар болсон. Ирж үзэж байгаа хүмүүсийн хувьд ганц зураг байна гээд сэтгэл гонсгор байж магадгүй. Би энэ зургаа хөвгүүддээ хаяглаж зурсан. Зураг дээр байгаа үгнүүдээ хүүхдүүдээ зориулж бичсэн” гэжээ.

Ямар цаг үед ээжийнхээ амьдарч байсныг миний хүүхдүүд хожим бүү мартаарай хэмээн энэ ил захидлыг бичжээ.

...Ээж нь өөрийгөө толинд харж зурахдаа өөрийн нүцгэн биеийг ихэд ажиглав.
Би та гурвыг эрүүл саруул өсгөх гэж ангир уургаа амлуулсан.
Миний хөвгүүд бусдыг бүү шоглож гадуурхаарай.
Шоглуулсан хүн их шархалж гэмтдэг юм аа.
Гэхдээ чин үнэнийг хаана ч хэлэх зоригтой байгаарай.
Нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоод төгс хүн гэж байхгүй.
Тиймээс бусдыг хүлцэн ойлгож уучлаарай.
Та нартаа хайртай цэнхэр үст ээжээс нь... гэжээ

Үзэсгэлэнгийн хамгийн сэтгэл догдлуулсан мөч түүний ууган хүү Нямка нь ээждээ баглаа цэцэг барьж, баяр, уяралын нулимсаа барьж чадаагүй ээж хүү хоёрын тэврэлдэж уйлж байгааг харсан хүмүүс ч бас нулимсаа барьж дийлээгүй гэнэ шүү.
Ээж хүү хоёрын харилцаа тасарсан, ээж хүү хоёр биш болсон гэх мэтээр ярьж байсан тэд энэ удаа эвлэрсэн бололтой. Ямартаа ч уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг байхаа. Эх үрийн холбоо үүнд оршдог юм даа.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-24 08:24:25
    энэ нэг л бишээ.
    202.9.42.149
    Мэдэгдсэн Хариулах
  • MOn 2018-06-24 00:43:14
    Drama. Show, negen turliin PR,... Eej ni ch Xvv ni bugdeeree l uundee durtai bololtoi
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-06-23 12:22:30
    YAJ CH TCERENG SAIN EEJ GEJ BODOVCH ,OORIINHEE HUUHED SHIG EMEGTEIG AMIDAAR N UHUULJ BOLJ BGAA YMUU. HETERHII HATUU YMAND BUU HANDAJ BAI.
    106.68.21.77
    Мэдэгдсэн Хариулах
  • gutalchin 2018-06-23 12:20:41
    ene arai zurag bishee
    124.158.93.57
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2018-06-23 03:39:28
    Neg turliin setgetsiin uvcin.
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
    • Osorjamaa 2018-06-23 08:45:01
      Yag tiim. Ooroo ch teriigee medehgui yavaad bgaa daa.
      27.123.212.143
      Мэдэгдсэн Хариулах
  • batbayar 2018-06-23 03:35:51
    ene horwoo ch medrel muutnuudar duurj ban da
    202.21.120.3
    Мэдэгдсэн Хариулах