Сэрэмжлүүлэг: Дахиад бага насны гурван хүүхэд голд живж амиа алдав
Урин дулаан цаг ирэхээр бага насны хүүхдүүдээ усанд урсгаж амийг нь хохироодог улс гээд хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.

Дандаа эцэг эхчүүдийн хараа хяналтгүй сул байдлаас болж, бага насны хүүхдүүд голын усанд живж эндээд байна. Хэдхэн хоногийн өмнө хоёр хүүхэд усанд осолдсон бол дахиад гурван хүүхэд голд живж нас барсан харамсалтай мэдээ байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар Баян-Өлгий аймаг Цэнгэл сум Харгантын голд 3, 4 настай 2 хүүхэд, Ховд аймгийн Алтай сумын Шар хөтөл гэдэг газар 4 настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хэргийг харьяа аймгуудын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж. Хүүхдүүдийн амралт эхэлсэн хүүхдүүд сул чөлөө ихтэй байгаа учраас аливаа эрсдэлд өртөх магадлал ихссэн. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа улам сайжруулах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-06-24 02:02:32
    Yamar haramsaltai um be?huuheddee tanih anhaarlal haraa hyanaltaa saijruulaachee
    103.57.95.151
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-23 12:21:29
    ум мааний бад ни хум эцэг эхчууд нялх амьтдыг сайн харж хандаж байл даа
    112.72.14.164
    Мэдэгдсэн Хариулах