ДАШТ 2018: Бразилчууд чухал тоглолтод ялалт байгууллаа
ДАШТ-ий “Е” хэсгийн Бразил болон  Коста Рикагийн багуудын тоглолт Санкт-Петербург хотын Кристовски цэнгэлдэх хүрээлэнд явагдаж, 2:0-ээр Бразилийн багийн ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын эхний үед хоёр баг гоол хийж чадалгүй байсаар тэнцээгээр өндөрлөсөн. Бразилийн баг дараалсан олон аюултай довтолгоо өрнүүлсэн ч Коста Рикагийн хаалгач амжилттай хааж, аюулгүй болгосон юм. Эсрэгээрээ Коста Рикагийн багийн хувьд хамгаалсан тоглолтыг үзүүлж байв.  

Хоёрдугаар хагаст ч мөн адил Бразилын баг довтолж, Коста Рикагийн баг хамгаалсан тоглолтыг хийсээр байсан юм. 


Хоёр баг аль аль нь гоол оруулалгүй байсаар үндсэн цаг дуусч, шүүгч зургаан минут сунгасан. Улмаар шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Бразилийн багаас Филиппе Коутиньо /90+1’/,  Неймар дос Сантос /90+7'/ нар Коста Рикагийн хаалганд гоол оруулж, эцсийн мөчид багтаа ялалт авчирлаа. 

Ийнхүү Бразилчууд маш чухал тоглолтод ялалт байгуулж, дөрвөн оноотогойгоор “Е” хэсгийг тэргүүлж эхэллээ. Харин Коста Рикачууд ганц ч оноогүй сүүл мушгиж байна.


Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.