Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна

Урин дулааны улирал ирж, бороо хур орж эхэлсэн энэ өдрүүдэд иргэд усанд осолдож амиа алдах, мал хуйтайгаа боогдох тохиолдлууд орон нутагт гарсаар байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар Баяндун сумын харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ энэ сарын 19-нд 18:00 цагийн үед усанд осолджээ. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Нууц тохой” гэдэг газар тус сумын харьяат иргэн Ж /18 настай, эрэгтэй/, Х /18 настай, эрэгтэй/ нар, 300 толгой бог малтай “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.20-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 95 км зам туулан 19:50 цагт очиж, нэг цаг ажиллаж, хоёр иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Мөн Өлгий сумын Их бүлан багийн “Цагаан-Арал” гэдэг газар тус сумын харьяат иргэн А /48 настай, эрэгтэй/, А /48 настай, эмэгтэй/, Ж /48 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, нар “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:35 цагт очиж, 10 минут ажиллаж, дөрвөн  хүнийг аюулгүй газарт гаргасан байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.