Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Өнөөдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа.

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцож байна.

Тэрбээр, "Жар гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, "Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болж байна. Монголын ард түмэн, Дорноговийн иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе" гэлээ.


 

Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-06-23 00:21:27
    Sarangerel estoi iluudlee
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Hudlaa 2018-06-22 22:17:43
    Hudlaa shaahaa bolichuul yasiin be? 1 hurz eer shoroo hudulguud uil ajillagaa ehlelee genuu? Shaaanaam shaanam
    66.181.187.104
    Мэдэгдсэн Хариулах
  • hicheeh heregtei!hyn chaddag l yum bilee 2018-06-22 16:33:50
    hoorondoo bagahan sig hor nairyylaarai!hereb tebcheer aldbal Mongol mongoloon aldana syy!!!
    213.56.230.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-06-22 13:00:26
    Petrovis geh metiin imporlogchdoos bolj 18 km hereggui TZ-tei uldeh magadlal mash undur
    103.57.94.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-22 09:28:41
    Газрын тосны үйлдвэр баригдахад 5 жил Мрнголын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад 2 жил хүрэхгүй. Үр дүн хэзээ гарах бол
    202.72.242.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-06-22 09:06:52
    Manai darga nar SHAV tavij bna gej baahan yum gazart bulakh yum, Ternees iim uildver barichihlaa geed haalgiig ni neej bgaa yum daanch bhgui yum daaa huurhii
    202.21.105.186
    Мэдэгдсэн Хариулах
  • сайн ажилтан 2018-06-22 07:15:29
    хүрэлсүх болж байна зоригтой ажиллах хэрэгтэй замд таарсан шаварнуудыг зайлуулаад урагшлах хэрэгтэй ард түмэн дэмжиж байгаа шүү
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Тт 2018-06-22 06:28:43
    Тэнэг орос, женкотэй нийлээд хор хутгах бхдаа. Амжилт
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-22 06:15:08
    Эсгий хийх газар нохой хэрэггүй,энэ Сарангэрэл юугаа хийж байгаан бэ
    202.131.230.246
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-06-22 06:09:04
    hiivel buu ai gedeg. odoo hiigeed ehelsen bol yaj iij bgaad duusgaarai
    202.21.106.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-22 05:42:56
    Заа одоо дараагийн асуудал их мэддэг хүмүүс шүүмжлээд эхлэнх бий дэ тэрнээс л айж байна. Нэгэнт эхэлсэн ажлыг хурдан дуусгаад газрын тосоо ашиглаад эхлэх хэрэгт...
    66.181.160.20
    Мэдэгдсэн Хариулах