Ц.Отгонболд: Энэ их уй гашуутай байгаа үед аавыг нь архичин гэж хэлээд бүр “алж” байна
Томчуудын буруутай үйлдлээс болж 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хаалганы төмрөнд цохиулж амиа алдсан явдалд үр хүүхэдтэй хүн бүр эмгэнэн гашуудаж байна.

Хүүгийн ар гэрийнхэн нь бүр хэцүү, уй гашуутай байгаа билээ. Аавынх нь ухаан санаа уймарч орж гарч байгаа талаар ч ярьж байна.

Талийгаач хүүгийн авга ах Ц.Отгонболд хоолой зангируулан, хоёр нүднийхээ нулимсыг арчин байж ийнхүү ярилаа. Тэрбээр “Хүүгийн ар гэр  ядуу, эмзэг бүлгийнхэн гэж байна. Аавыг нь архичин гэж олон нийтийн хэрэгслээр гаргаж байгаад үнэхээр харамсаж байна.

Аав нь улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад, хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж яваа жирийн нэг иргэн, эцэг хүн. Миний ах ажил хийж, авах ёстой цалингаа аваад ар гэрээ тэжээгээд амьдраад явж байна. Гэтэл аавыг нь архичин, талийгаач дүүг маань эмзэг бүлгийн хүү байсан гэж ярьж, бичиж байна.

Нийгмийн нугачнаасаа болоод гэр бүл салсан нь үнэн. Гэхдээ бие биедээ хар буруу санаа байхгүй, ах дүү хамаатан садангууд шигээ холбоотой хоёр хүүхдийнхаа төлөө хэн хэн нь анхаарал халамж тавьдаг хариуцлагатай аав ээжүүд.

Эмээ өвөө дээрээ өссөн хараа хяналттай хүүхэд байсан. Миний хоёр эгч ээжийнх нь оронд ээж болж өсгөсөн. Хүүгийн талаар мэдээлэл авъя гэвэл 79 дүгээр сургууль дээр очоод хүүхдүүдээс багш нараас нь асуухад ямар хүүхэд байсан талаар хэлээд өгнө.

Хамгийн гол нь миний ахыг нийгэм даяар архичин гэсэнд үнэхээр гомдож байна. Миний ах хамт олонтойгоо шаардлагатай гэсэн үедээ архийг зөв зохистой хэрэглэдэг. Түүнээс яахаа алдсан арчаагүй, хар усанд толгойгоо мэдүүлсэн хүн биш. Би хоёр ахтайгаа хамт ажилладаг хүн мэдэлгүй яах вэ дээ. Олон нийтийн сүлжээгээр гарч байгаа мэдээллийг хараагүй, харах ч завгүй явна.

Хүн амьтнаас сонсохоор аавыг нь үнэхээр “алж” байна. Аав нь амьдрах гээд зүтгээд хүүгийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өмнөө тавьсан зорилго тэмүүлэлтэй амьдарч, өглөөнөөс үдэш болтол борви бохисхийлгүй ажилладаг жирийн ажилчин хүн. Гэтэл өнөөдөр яагаад элдвээр хэлээд байгаа юм бэ.

Хөөрхий зайлуул хүүгээ алдчихсан хүн ухаан санаа нь орж гарч уймарсан хүнд хэцүү байдалтай байхад дээрээс нь элдвээр хэлж гоочлох ямар хэрэгтэй юм бэ, ард түмээн. Энэ их уй гашуутай үед улам дарч, ухаан санааг нь дордуулж байгаад харамсч байна. Юм ч ярьж чадахгүй байгаа мэдэхгүй байх л даа.

Хүүгийнхээ зураг, зулных нь өмнө маань мэгзмээ уншаад уйлахаас өөр юуг ч хийж чадахгүй сууж байна. Үнэнийг хэлэхэд аавын тал дээр санаа зовниж байна. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаад асуудлаа шийдэх байх. Бид хуулийн дагуу л явна. Тиймээс олон нийтийн сүлжээгээр буруу зөрүү зүйл тарааж цацахгүй байхыг хүсье” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-24 09:31:55
    цогзолмаа сайд аа. болвсролын орчныг аюулгүй болгоо ч ээ. Танай яамны бүх барилгын. ажлууд тэндэр нэрийн дор томчуудын захиалгатай бгааг болиулаачээ
  • monh tenger 2018-06-23 14:35:04
    PIZDA TSOGZOLMAA SAIDANTSARIIG OGTSORUUL 60 TERBUMIIN ENHBOLD DARGA IH HUURLIIN GISHUUDEE TA NAR AJLA HIIDEE.MEDRAL AVGAIG ZAHIRAL PIZDA OVGON 2G HOO.
  • оюун 2018-06-23 12:25:47
    Захирал гэх эр хуний оронцогийг боловсролын салбараас уурд арчиж хая
  • ккк 2018-06-23 02:58:44
    Архичны хүүхэд учраас харамсах зүйлгүй гэх гээд байгаа юм уу? Энэ захирал гуай. Ийм сэтгэлгээтэй бол зайлсан дээр дээ.
  • Ану 2018-06-22 21:46:46
    Хvний сайхан хvvхэд алчихаад ийм юм ярьдаг хvн сургуулийн захирал байсан гэхээр бид ямар нийгэмд амьдраад байнаа. Хэлэх vг алга.
  • dsn 2018-06-22 16:42:04
    zahiral zailah n zuv,er ardchilal neriin dor uchnuun nudel uildej, ajilguidel ,spirtnii naimaag tsetsegluulj bsn gor n yvaad bn, odoo mun baylagaar togloh geed ...
  • чука 2018-06-22 12:11:18
    ум сайн амгалан болтугай харицлагагүй хүмүүсээс болж хайран сайхан хүү амиа алдлаа да гүн эмнэгнэл илэрхийлэе
  • zochin 2018-06-22 12:00:32
    Emgenel ilerkhiilie. Zaluu mini teseerei. Ene zovlong daaj tsaana ni garaarai.
  • Багш 2018-06-22 10:13:00
    Цогзолмаа сайд огцор, огцруудаач ээ. Хэн ч дараа нь харамсаж чадна. Өмнө нь сургуулийн орчин ямар байх талаар стандарт тогтоох хэрэгтэйл дээ.
  • Зочин 2018-06-22 08:43:38
    ААВ НЬ АРХИЧИН БАЙСАН Ч ЯАДГИЙН. ЕР НЬ ЯМАР Ч БАЙСАН ЯАДГИЙН. ХАЙРАН САЙХАН ХҮҮ... УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ
  • зОЧИН 2018-06-22 07:56:39
    Цогзолмаа сайд тэр сургуулийн захирлыг шууд ажлаас нь чөлөөлөх эрэгтэй хүний эрх их зөрчигдөж байгааг ард түмэн ардчилсан намын ерөнхийлөгч одоо бодох л чухал
  • багш  2018-06-22 07:42:57
    уй гашуутай энэ үед нь тийм тэнэг юм хэлээд сууж байдаг хөрсөн дотортой хог вэ? тэр захиралд хүний гэсэн чанар алга л байна.Хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэ. ...
  • gaihaltai 2018-06-22 06:30:34
    aav ni arihchin emzeg bulgiin huuhed bhaar yadii ajlaas ni helehgui gesen uguu hariutslaga tootsohgui bj medne gj tm yum yarisanuu zahiral guai
  • Зочин 2018-06-22 06:01:13
    Цогзолмаа уучлалт гуйгаад огцрох хэрэгтэй. Захиралыг нь ч хал. Хэний хүүхэд бх нь хамаагүй бүх хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
    • зочин 2018-06-22 07:51:12
      Эмзэг бүлгийн хүүхдүүд үхэх нь эрхэм дарга нарт жирийн үзэгдэл юм уу. Тэн Цогзолмаа гэж худлаа инээсэн хөгийн авгай чинь бас л эмзэг бүлэг байсан биз дээ.
  • Захиралыг халаачээ 2018-06-22 05:45:50
    Цогзолмаа чи олон юм ярьж хун тоорогдуулэлгуй Захиралыг нь халаачэээ
  • Mgl 2018-06-22 05:35:42
    Ter zahirliig aaw n sain zod
  • zochin 2018-06-22 04:49:29
    SAIDIIG ogtruul , daraa ni ter udirdlaguudiig ni bugded ni hkaruytslaga toost, Surguuliin baghs nar hkuuhkduudtyeigee oir ...
  • zochin 2018-06-22 04:41:18
    teneg zahiralyyd heden zyygaaraa huuhdiin hool,amidral bylaaj amidarch baigaa geed boddoo.barigdsan ni ene nuhur l bolohoos.
  • ЗОчин 2018-06-22 04:31:27
    Тэр захрилыг гамбир болгох хэрэгтэй шүү дээ. Намын бас нэг долдой байлгүй дээ.
  • erguu zahiral 2018-06-22 04:24:35
    Hunii saihan uriig yaaj baigaa yum be. Ter erguu zahiral chi hiij baigaa ajildaa ezen bolj surguuliin orchin toirnoo anhaarch zasaj bsn bol
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах