Жолооч нарыг хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт өчигдөр/06.21/ Замын-Үүд суманд үргэлжиллээ. Тэрбээр энэ үеэр Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.

Сумын иргэд Ерөнхий сайд болон Дорноговь аймгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, аймаг, сумын удирдлагуудад санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авав.

Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд суманд зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын Эрээн хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэн жолооч нар болон хил, гаалийн ажилчид, хэв журам сахиулах цагдаагийн ажилчдын дунд үл ойлголцол үүсээд байгаа талаар олон иргэд ярьж оновчтой гарц, шийдэл гаргахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Ерөнхий сайд жолооч нарыг Хятадын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өнгө, үзэмжээ сайжруулж, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн тээвэр эрхлэхийг уриалж, Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ажлын хэсэг байгуулж богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Иргэд, жолооч нарыг хилийн зурвас, улсын онцгой бүсэд танхайрахгүй байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу анхаарууллаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байж, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах үүргээ биелүүлж, эс дагаж мөрдсөн тохиолдолд цагдаа хариуцлага тооцож дэг журам сахиж ажиллахыг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2018-06-22 17:26:14
    Дураараа дургиж дунд чөмгөөрөө наргидаг юмнуудыг цэгцлэх нь зөв. Хэтэрхий давраад байсан юм. Машин ч гэж дээ хогийн тантангаас дор.
  • Зочин 2018-06-22 09:23:40
    Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Төр төмөр нүүртэйг цагдаагийн хүчээр харуулсан. Зодуулсан залуугийн асуултад хариулт өгөөгүй.Цагдаагийн зөв
  • цэрэг 2018-06-22 09:07:51
    Ерөнхий сайд зангараг харуулсан болтой төр бол төр хууль бол хууль цагдаа бол цагдаа байх учиртай товчдоо жолооч нар даварсан байна одоо болсон замын үүдынхэн
  • батэрдэнээс шалтгаалахаар болов  2018-06-22 08:36:56
    Ерөнхий сайд шиг загнасан байна. харин тэр Бат-Эрдэнэ сайд нь шуурхай ажиллаж асуудлыг дахин даамжирахгүй болохоор зохион байгуулах л хэрэгтэй дээ.
  • bi 2018-06-22 08:32:58
    Hyataduud er ni mongolchuudaas iluu durem juram deglemtei ulsuud shuuuu, neeh tseejee deldsen tanhai mongolchuud haana ch hol yavahgui, hujaa geel muulaal hyata...
    119.40.97.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Алийн болгон эрхлэх вэ дээ 2018-06-22 07:38:29
    Зөв шаардлага хятадууд тавьсан байх чинь лээ. Ачаа зөөх бол ачааны машинаар зөө, хүн зөөх бол суудлын машин, автобусаар зөө. Гэхдээ шаардлага хангах ёстой
  • Zochin 2018-06-22 07:20:08
    60 terbum, offshor, gazriin bayalagiig hulgailsan nuhduudtei hatuu temtsehiig l tanaas ard tumen chin husej, naidaj bsiin, odoo ch itgel alga aa, ene jolooch na...
    • иргэн 2018-06-22 07:55:06
      наад хэдэн амьтан чинь газар шороон дээрээ гишгэж чаддаггүй юм уу. Говийн элсэн дээр хивс дэвсэж зогсчоод бас эх орон гэж хуцаад байдаг. Хятадуудаас доор
      • жаавка 2018-06-22 16:36:22
        чам шиг тэнэгүүд зөндөө байгаад байгаа болохоор л бид хөгжиж өгөхгүй байгаа юмшд
      • зочин 2018-06-22 09:18:03
        Жаахан хүлээтэй байж сур. Одоо өөр юм ярь хууль хэрэгжүүлэнх тухай гэх мэт үр хүүхдэд чинь хэрэгтэй
  • Zochin 2018-06-22 05:34:13
    Buduulgee haana ch yavsan haruulj bhaa bolimoor yum. Ailiin erh huuhed bish yund n gomdoj gunirhaad eserguutseed bdiin. Zuv l shaardlaga tavisan bnshd.
  • irgen 2018-06-22 04:27:47
    zuvuu manaihan arai denduu buduuleg shuu uursdiiguu bolon busad humuusee bodoj hundelj huuli esoor ev zuitei bmaar uurgee sain bodoh heregtei shuu