Жилд 32 сая кВтц эрчим хүч үйлдвэрлэх нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт өчигдөр/06.21/ Замын-Үүд суманд үргэлжиллээ. Тэрбээр энэ үеэр 15 МВт-ийн “Гэгээн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулах нээлтийн ёслолд оролцов.

15 МВт-ийн Гэгээн нарны цахилгаан станц нь Замын-Үүд сумын гуравдугаар багт 40 га талбайг хамарч байна.

Японы Шигемицү Шожи болон Шарп корпораци, Монголын "Эрчим тээг" компанийн хөрөнгө оруулалтаар "Наран тээг" компани барилга угсралтыг нь хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгчээ. Гэгээн станц жилдээ 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, манай орны эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Энэхүү дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор бууруулж, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх зэрэг байгаль орчинд ээлтэй, Замын-Үүд сумын иргэдэд үр өгөөжөө хүртээх бүтээн байгуулалт болжээ.

2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Монгол Улсын Засгийн газрын зорилтод бодитой хувь нэмэр оруулна гэв. Санхүү эдийн засгийн хувьд шинээр байнгын 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37,11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулахаар тооцоолсон байна.

Сайншандын аж үйлдвэрийн парк, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс болон уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих бүс нутгийн хэмжээнд эрс нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг ханган, цаашид нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай үйл ажиллагааг дээшлүүлнэ. Багануур, Замын-Үүд чиглэлийн эрчим хүчний шугамын ачааллыг хөнгөлж, системийн хувьд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, алдагдлыг бууруулах юм.




Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amjilt  2018-06-22 04:28:15
    toiruulaad mod tariatatai ter uvurmongoliin tairad bga mod 2 sariin dotor barag 10 cm bdog neg uslaad tgd blo ih sn sortiin mod
    202.179.31.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Луйвар  2018-06-22 03:32:10
    Бух айл ААН Энэ гадны хоронго оруулалтын зардалыг бух насаараа сэргээгдэх эрчим хуч гээд Толдог.. Асар их монго Ингэж луйвардад бна энийг Болиулах хэрэгтэй
    66.181.176.238
    Мэдэгдсэн Хариулах
  • илүү төлөгч 2018-06-22 02:57:00
    сэргээгдэх эрчим хүч дэмжих хуулиар хэрэглээгүй цахилгааны төлбөр айл бүр төлж байгаа шалгаарай
    203.91.115.244
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-22 02:41:09
    Сайхан мэдээ байна гэхдээ хуримтлууртай юмуу байхгүй бол үр дүн муутай хөрөнгө оруулалт болох байхдаа
    27.123.215.222
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-06-22 02:53:28
      tenegteed bai
      122.201.21.19
      Мэдэгдсэн Хариулах