Нефтийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайд тэргүүтэй албаныхан явжээ
Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шавь тавих ёслол өнөөдөр болно.

Яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй бусад албаныхан 26 жил хүлээгдсэн нефтийн үйлдвэрийн ажлыг эхлүүлэхээр явж байна. Мөн Энэтхэг улсын сайд 10.00 цагт аймгийн Алтанширээ суманд газардах юм байна.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, эдийн засгийг түлш шатахуунаар хангах, нефть-химийн үйлдвэрийн суурийг бий болгох зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулсан.

Тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Нээлтийн дараа 18 км салаа төмөр зам, авто зам болон бусад дэд бүтцийг үе шаттай хийхээр төлөвлөжээ. Үйлдвэрийг 2022 оны сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлсэн байна. Үйлдвэрийг Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын урт хугацааны санхүүжилтээр барихаар тохиролцоод буй.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.