ҮЙЛ ЯВДАЛ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавина
Өнөөдөр болох үйл явдлууд...

08.00 цагт
“Пума Империал” зочид буудлын “Б” корпуст “Хошуудын түүх, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж буй “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа СТӨ-нөөс хөдөлнө.

09.00 цагт Корпорэйт зочид буудалд БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд “Монгол- Солонгос сэтгүүлчдийн уулзалт” болно.

09.00 цагт ХСИС-ийн Соёл, урлагын танхимд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зөвлөгөөн болно.

10.00 цагт “Монгол шилтгээн”-д ЭХЗХ-ноос “Дулааны сүлжээний шинэ техник технологи, үр ашиг” уулзалт-зөвлөгөөн болно.

09.00 цагт МЗХ-ны "Залуус" танхимд “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт” сургалт болно.

09.30 цагт “Holiday inn” зочид буудалд Монголын харшил судлалын нийгэмлэгийн “Харшлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн орчин цагийн хандлага” 15 дугаар чуулган болно.

10.00 цагт НМХГ-т 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Архивын ерөнхий газрын Нэг цэгийн үйлчилгээний танхимд “НЭЭЛТТЭЙ АРХИВ” өдөрлөг болно.

10.00 цагт МУИС-ын I байрны гадна талбайд тус сургуулийн 73 дахь удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр” болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого”-ыг танилцуулна.

10.40 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойш 18,9 км-т Алтанширээ сумын нутагт  Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээ болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудын офицеруудад цол, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол болно.

12.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотод тохижуулж буй жишиг гудамжуудын тохижилтын ажилтай танилцана.

14.00 цагт МҮХАҮТ-д Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад 2 жилийн ойн хүрээнд “Монголын бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинар болно. Утас:99090339
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.