“Жигүүр гранд”-ын дээрэмдэж авсан газар эмнэлгийн ажилтнууд, оршин суугчдыг алалцуулж эхэлжээ
Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудтай “Шинэ зуун” хотхоны оршин суугчид энэ оны нэгдүгээр сараас эхлэн газрын дайн эхлүүлжээ.

Хаа сайгүй газрын маргаан байна. Алга дарам газар дээр шамбааралдсан, дэд бүтэц зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр барьсан барилга байгууламжаас болж, иргэдийн эрх ашиг цаашлаад өвчтэй иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх нөхцөл байдал үүсчихээд байна.

Тодруулбал, ХСҮТ-ийн эзэмшлийн талбай дээр 2009 онд “Жигүүр гранд” барилгын компани “Шинэ зуун” байрыг бариулж ашиглалтад оруулжээ. Тэгэхдээ бүр дээрх эмнэлгийн газрыг хууль шүүхийн байгууллагаар дарамтлуулж булааж авсан гэдгийг эмнэлгийн удирдлагууд, ажилтнууд хэлж байна. Олон жил шүүхээр явж заргалдсан ч гурван шатны шүүхэд ХСҮТ-ийнхэн ялагдсан юм байна.

Тэгвэл одоо үүсээд байгаа хурц асуудал юу бэ гэхээр ХСҮТ зүүн талын хаалгаараа түргэний машин болон эмнэлэгт үзүүлэх гэж байгаа иргэд орж ирдэг. Гэтэл баруун талдаа Хүлээн авах нь байдаг юм байна. Гэвч зүүн тал буюу 13 дугаар хороололоос “Нарантуул”зах руу урууддаг зам ямар их ачаалал, бөглөрөл үүсдэгийг хүн бүр мэднэ. Түргэний тэрэг тэр түгжрэл дунд явах боломжгүй, цаг алдснаас болж өчнөөн хавдартай хүн эмнэлгийн машин дотор цус алдаж амиа алдаж байсан гэдгийг эмч нар хэлж байна.

Тиймээс Хүлээн авах тасаг руугаа аль болох түгжрэлгүй, тойруу биш замаар өвчтнөө хүлээж авдаг болгох гэтэл баруун талд нь байрлах “Шинэ зуун” хотхоны оршин суугчид “Бидний эрх ашгийг зөрчиж, хотхоны талбай дээгүүр машин болон явган хүн явах зам гаргах гэж байна. Энэ үйлдлийг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гээд зам тавих хэсгийг нь төмөр хашаа татаж, блок цутгаж хаалт хийжээ. Өөрөөр хэлбэл, хотхоноо тойруулж хашаатай болж, ногоон байгууламжтай байхыг оршин суугчид хүсчээ.



Ийнхүү түргэний машинд гарц гарцтай болгох асуудлыг эсэргүүцээд байгаа юм байна. Уг нь холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага, дүүргийн газрын алба, онцгой байдлын алба гээд бүгд ХСҮТ-ийн талд шийдвэр гаргаж, гарц орцыг нь гаргах нь зөв гэсэн шийдвэрийг гаргажээ. Гэвч оршин суугчид үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, тэмцэлдэж иржээ. 

Харин өчигдөр эмнэлгийн ажилтнууд болон оршин суугчдын дунд нэлээн хурцдмал байдал өрнөж, БЗД-ийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид ирж, хэрүүл хийж, бараг хоорондоо зодолдсон иргэдийг намжаасан юм.

Өчигдөр өглөө үүрийн 05 цагт эмнэлгийн зүгээс хүмүүс гаргаж, техник хэрэгсэл, кран авчирч хаалт босгосон хашааг нурааж, замыг чөлөөлөхийг оролджээ. Харин энэ үйлдлийг нь эсэргүүцсэн оршин суугчид буулгаж нураалгасан хэсгээ өөрсдөө янзалж, цемент зуурч, блок өрж, шон зоосон юм. Энэ үйлдлийг нь эсэргүүцсэн эмнэлгийн эмч, ажилтнууд гарч ирж, хоорондоо элдвээр хэрэлдэж, бүр зодолдох дээрээ тулсан учир аргагүй эрхэнд цагдаагийн газраас нэмэлт хүч дуудав.

Өдөр 12.00 цагийн үед эхэлсэн газрын маргаан 15.00 гэхэд дууссан юм. Эмнэлгийн ажилтнууд эмнэлэг рүүгээ орж, оршин суугчид газар шорооныхоо ажлыг хийж, цагдаа нар дунд зохицуулсан юм.

Ингээд юу болсон талаар эхлээд “Шинэ зуун” хотхоны оршин суугч Ч.Энхтуяатай ярилцлаа.
Эмч нарын хэлж буйгаар энэ эмэгтэйг оршин суугчдадаа турхирч асуудал үүсгээд байгаа хүн гэсэн юм.


 
Ч.Энхтуяа: “Жигүүр гранд”-тай газрын маргаанаа ярьцгаа, оршин суугчдыг битгий дарамтлаад бай
 
“Шинэ зуун хотхон 2009 онд ашиглалтад орсон. Бид нар өөрсдөө орчноо бүрдүүлж, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаад их юм хийж байгаа. Гэтэл ХСҮТ-ийн байрнаас болж асуудал үүсээд байна. Энэ хэсгээр нийтийн зам гаргах дайраад байгаа. Манай үүгээр өглөө оройд түгжрэл их байдаг. Мөн байрны гадаа машинуудаа тавихаар хаагуур нь яаж машин тэрэгний зам гаргах гээд байгааг ойлгохгүй байгаа юм. Хүүхдүүд гадаа тоглодог болохоор тэдний эрх ашиг ч хөндөгдөнө. Гэвч эмнэлгийн ажилтнууд тийм юмны тушаал гарсан, ийм дүгнэлт гарсан гээд оршин суугчдыг дарамталж байна. Үүрээр ирж бидний босгосон хашааг хоёр ч удаа буулгаж нураалаа.

Та нар “Шинэ зуун” хотхоныг барьж өгсөн “Жигүүр гранд”тай асуудлаа ярьцгаа. Битгий бид нарын эрх ашгийг хөндөөд зөрчөөд бай. Бид нар энгийн иргэд. Бидний хүүхэд ч машин тэрэг явдаггүй аюулгүй орчинд тоглож наадмаар байна. Хэрвээ янз бүрийн асуудал байдаг юм бол тэр компанитай яриарай. Өмнө ерөөсөө энүүгээр эмнэлгийн машин тэрэг явдаггүй байсан юм. Одоо өвчтөнгүүдийн нэр бариад худлаа хэлээд байх шаардлага ч байхгүй” гэв. 


 
Хуучин гарц байсныг оршин суугчид хаагаад хашаа барьчихсан юм билээ
 
БЗД-ийн газрын албаны мэргэжилтэн Ц.Отгонбямба “Энэ хашааг нурааж, эмнэлгийн машин гарч орох орц гарцыг нь чөлөөлж өгөхийг шаардаж байгаа ч иргэд нь эсэргүүцээд байна. ХСҮТ-өөс манай газрын албанд хүсэлт гаргасан байгаа юм. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт ч гарсан. Эмнэлэг заавал хоёр талдаа гарцтай байх шаардлагатай гэсэн Онцгойн байдлын газрын дүгнэлт ч гарсан байгаа юм. Ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төслөө батлаад баруун талд нь гарцтай байхыг баталсан байгаа юм. Гэвч иргэд энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэдийн зөвшөөрөлгүй барьсан хашааг нураасан ч эргээд ингээд хүмүүс авчраад шавар зууруулаад цементээр блок өрүүлж байна. Манайхаас бүр өнгөрсөн арванхоёрдугаар сард оршин суугчдад шаардлага хүргэж байсан. Энэ “Шинэ зуун” хотхоны барилга анх баригдахдаа ХСҮТ-ийн эзэмшлийн газар дээр баригдсан юм билээ.

Түүнчлэн баруун тийшээ гардаг хуучин гарц байсан юм билээ. Гэвч энэ оршин суугчид нь хаагаад хашаа босгоод бүх газрыг нь гагнасан байгаа юм чинь. Иргэдийн буруу гэж хэлэхгүй ч хотхоныг бариулсан “Жигүүр гранд”-ын буруу. Оршин суугчдын мэдээлэл дутмагаас болж орц гарц байх ёстойг ч ойлгохгүй байгаа юм. Зүүн тал нь ямар аймар бөглөрч түгжирдэг билээ, тэгэхээр баруун талдаа гарцтай байх зайлшгүй шаардлагатай. Гэвч бид нарын тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байна” гэлээ.






 
Хавдартай, өвчтэй хүмүүсийн эрх ашгийг бодмоор юм даа
 
Эмнэлгийн эмч, ажилтнуудын төлөөлөл “Эдний байр баригдсан газар манай эмнэлгийн газрын газар. 2008 онд бид “Жигүүр гранд” компанид алдсан юм. Бид гурван шатны шүүхээр яваад дийлээгүй. Тухайн үед хууран мэхлээд авчихсан юм билээ. Тэр үед бид нар ажилтнуудтайгаа, өвчтөнүүдтэйгээ гараад тэмцээд эсэргүүцээд дийлээгүй нь үнэн. Харин 10 жилийн дараа хөөцөлдөж байж, эмнэлгийн хашаандаа ажилчдынхаа нийгмийн эрх ашгийг хамгаалж байртай болсон. Одоогоор 120 гаруй айл орсон байна. Гэвч нэгдүгээр сараас эхэлж энэ нэг хүүхэн энд тэгнэж хэвчихээд эсэргүүцэл гаргадаг болсон.
Хүлээн авах тасаг баруун талдаа байна. Яаралтайгаар цус алдаж ирсэн өвчтөнүүд орох гэсээр байгаад амиа алдах тохиолдол гардаг. Тиймээс бид зөвхөн түргэний машин л гаргадаг гарцтай болохыг хүссэн юм. Одоо машин байтугай хүн гарах гарцгүй болгосон. Бүгдийг нь хадаад гагнаад нам болгочихсон.

Уг нь явган хүн гардаг гарцтай байсан. Түргэний машин гардаг байх гарцыг бүх байгууллагууд нь батлачихсан байгаа. Гэвч хүлээн зөвшөөрөхгүй юм. Адилхан Монгол Улсын иргэд байж ийм муухай увайгүй бүдүүлэг хандаж болмооргүй юмаа. Газраас болж энэ хэл ам хийгээд байгаа хүүхэн амиа золиослоно гэж машины өмнө хэвтсэн тохиолдол бий. Ядаж хавдартай, үхэл амьдралтай тэмцэлдэж байгаа өвчтэй хүмүүсийн эрх ашгийг бодмоор юмдаа.

Бид нар байнга машин гаргах гээд байгаа биш яаралтай түргэн тусламжийн машин ирэх үед л гарц нээлттэй цаг алдахгүй хүлээн авах руу орчихдог баймаар байна. Цусандаа явсан ч хоёрдугаар эмнэлэг руу цаг алдахгүй орчихно шүү дээ.  
Дахиад хэлэхэд, газар нь манай эмнэлгийн газар, байшингийн суурь тавигдснаар зөвшөөрөлтэй байгаа юм. Өдөр болгон хүнд хагалгаа хийдэг. Наандаж донорын цусандаа явахад цаг алдмааргүй байна шүү дээ. Иргэдтэй зөвшилцөж ярилцъя гэхээр ерөөсөө хүлээж авдаггүй, толгойлогч гэх энэ хүүхэн нь дөргүй бух шиг зүтгэсээр байгаа” гэлээ.


 
Төр нэг СӨХ-ын өмнө хүчин мөхөсдөж байна
 
ХҮСТ-ийн дэд захирал Л.Баярсайхан “Хэл амаа ололцохгүй юм байна. Энэ хүмүүс зөвхөн өөрсдийгөө бодох юм. Олон хүнд дайруулж, дарамтлууллаа. Төр төлөвлөсөн орц гарцны зураг гаргасан. Төр ХСҮТ-д орц гарц гарга гэж шийдвэр гаргасан юм бол ажлаа хийсэн шиг хийгээчээ. Нийслэлийн газрын алба, нийслэлийн тээврийн газар, Автозамын хөгжлийн газрынхан ажлаа хийгээчээ.

ХСҮТ бол цацраг идэвхт үүсгэвэр тогтмол ажилдаг, олон арван иргэн өдөрт туяа эмчилгээнд ордог, Химийн хорт эм бэлдмэл өргөн хэрэглэдэг, олон мэс засал хийгддэг улсын хэмжээний хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц эмнэлэг гэдгийг мэднэ биздээ. Өндөр ачаалалтай ажилладаг. 

Энд ямар нэгэн онцгой байдал тулгарахад бусад ямар ч улсын обьектоос илүүтэй хор хөнөөл дагуулах бодит эрсдэлтэй тул ганцхан гарц орцтой түгжирч үйл ажиллагаа явуулж байгаа нь байж болохгүй явдал юм. Яаралтай тусламж үзүүлэх ч хүндрэлтэй болоод удаж байна.  Хот төлөвлөлт, нийслэл ба дүүргийн газрын алба, галын ба онцгой байдал зэрэг шат шатны байгууллагын зөвлөгөө, шийдвэрийн дагуу албан ёсоор байх ёстой нэмэлт гарц орцыг нээлгэхгүй байна.

Төр нэг СӨХ-ийн өмнө дэндүү хүчин мөхөсдөж байна.  Баруун талд зэргэлдээ шинэ эмнэлгийн барилгаас мөнгө нэхэж гурван жил гацаасан, өөрөө ХСҮТ-ийн газарт баригдсан "Шинэ зуун" хотхон, мөн зүүн талд байх ёстой гарц орц дээр контейнер тавьчихсан цахилгаан барааны “Арина” дэлгүүрийн асуудал юм. Хариуцсан төрийн албат асуудлыг даруй шийдэж өгнө гэж ихэд найдаж байна” гэсэн юм.







Тэдний маргааныг харахаар хэн хэнийх нь буруу биш бололтой юмаа. Гарц гаргана, гаргахгүй гэдэг дээр л маргаж зөрчилдөж асуудал үүсгээд буй. Хамгийн гол буруутан нь бол “Жигүүр гранд” компани юм байна. Оршин суугчид болохоор “Жигүүр гранд”-тайгаа учраа ол гэдэг бол эмнэлгийн ажилтнууд “Хүч хэрэглэж бидний газраас дээрэмдэж барилга барьсан. Барилгын суурь зөвшөөрөлтөй болгохоос газар нь ямар ч зөвшөөрөлгүй шүү” гээд байгаа юм байна.

Дээрх компани анх 10 жилийн өмнө эмнэлгийн эзэмшлийн газраас хулгайлж, хумсалж хууль бусаар барилга барьсны улмаас өнөөдөр олон хүний эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байна. Анхнаасаа яагаад хууль дүрэм, газар төлөвлөлт зохион байгуулалтынх нь дагуу барилга барьсан юм бэ. Шүүхийнхэн яагаад мөнгөтэй төгрөгтэй компанид үйлчилж, тэдний талд гурван шатны шийдвэр гаргасан юм бэ. Бүр шүүхийн байгууллагаар эмнэлгийн ажилтнуудыг айлгаж, ичээж дарамталж газраас нь авсан дээрх компанийн удирдлагуудад ёсзүй, хүнлэг сэтгэл гэж байна уу.




  
О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баттөр 2018-06-30 03:21:49
    Анхнаасаа ярихгүй яасан юм.Халдвартын удирдлага тэр газрын барилга барих зөвшөөрөл өгсөн хүмүүстэй ярь.Битгий хуц
    66.181.180.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Бямбасүрэн 2018-06-28 17:50:14
    УИХ-ын гишүүн гэх өөрт нь дэндүү томдсон алба тушаалтай Билэгтийн барьсан байшингийн хажуугаар зам гаргах боломжтой шүү, анхааралдаа аваарай.
    150.129.143.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Saran 2018-06-28 06:24:46
    Tsatsrag tuyagaar emchildeg ene emnelegiig hun am iheer tuvlursun oron suuts surguuli tsetserleg hudaldaanii tuviin dundaas holduulj huduu heer avaachij bari
    59.153.84.115
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2018-06-27 07:27:28
    М.ЭНХБОЛД ГАНЦААРАА ЗАРСАН ГЭЖ БАЛАЙРАА БАС БАТҮҮЛ БАЙНА ЭХ ХОТЫН БУСАД ҮЙЛДВЭР ЗОЧИД БУУДАЛ СУРГУУЛИЙГ З.ЭНХБОЛД ХУДАЛДСАН АН НАМ ХУЛГАЙ...
    103.10.22.188
    Мэдэгдсэн Хариулах
  • XSTd 2018-06-24 10:54:18
    Ta nar naad Sanduijav geed emchteigee zargaa xiij gazraa chuluul, yun Jiguur Grand beee,,,
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах
  • бббб 2018-06-24 09:18:17
    Энэ хотхоныхон чинь вчний голомтод амьдраад муу биш үү
    202.9.40.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-06-24 02:21:37
    Миеэ Энхболдын зарж идсэн олон газрын нэг
    101.53.25.58
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2018-06-24 01:08:48
    Жигvvр грандын барилгыг буулгавал болох биш vv? Хохирлыг тэднээр телvvлчих. Тэгвэл уурандаа авилгачаа гаргаад ирнэ. Тереес тэр авилгачыг зайлуулчих.
    103.26.195.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-06-22 15:05:46
    Zaraad yavsan hun ni baigaa sh dee
    202.9.47.177
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэд 2018-06-22 11:41:25
    Өнөөхийн зараад идчихсэн газар биздээ,тэмц тэмц
    103.212.117.213
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2018-06-22 08:42:27
    Газрын наймаачийн хятадын эрлийз Миеэгийн хүүг нухаачээ
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • yu ch gehev  2018-06-22 06:21:01
    ardchilald tavtai moril.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-22 05:47:07
    Saidtaa xel
    64.119.25.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Баттөр 2018-06-22 04:50:51
    Мэгж Энхболдтой хариуцлага тооцох хэрэгтэй
    66.181.169.91
    Мэдэгдсэн Хариулах
  • JHVJHV 2018-06-22 04:07:24
    NOVSH ENKHBOLDIIN XIISEN AJIL
    112.72.14.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-06-22 03:48:30
    Uyniih ni huuhdiinhee ayulgui baidal gj be baahan haldbartai ubchtei humuusiin dund bj agaar dusliin zamaar halddag uchnuun ubchin baigaa shuu de.uah gj emnelgi...
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
    • Баагий 2018-06-23 07:17:15
      Ер нь энэ өвчтэй өдөр бүр хүүр зөөдөг газарт барьсан байранд орсон хүмүүсийн буруу. Хүүхдүүд чинь өдөр бүр хүүр зөөхийг харах сайхан байх уу??? Угсаа байр авсан...
      182.160.36.34
      Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-06-22 03:44:18
    ШҮҮХ НЬ шудраг бол ХСҮТ -ын нэхэмжлэлээр ИХ137,138 оор шийдэж,ЖИГҮҮР ГРАНДААС нөхөн төлбөр О/С-ны эдэгээ дуусах хүртлэх хугацааны 287 тэрбум төгрөг гаргуулах??...
    112.72.14.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zasag darga 2018-06-22 03:30:29
    zambaraagui olgoson gazraas bolj irged hohirch baina sh deetsaaguur bugd avilgal baigaa.,.zasag darga tsutslah heregtei
    182.160.2.120
    Мэдэгдсэн Хариулах
  • арай юмдаа 2018-06-22 02:56:13
    Моонголд хууль дүрэмгүй, анархи байдал хэрээс хэтэрчээ.....
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • dd 2018-06-22 02:22:19
    havdriin emnelgiinhen tuv haalgaaraa l orj garahgui yu doo.
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-06-22 01:50:54
    Хот хөгжих ямарч ирээдүйгүй газрын төвлөлтгүй наймаа одоо зарим эрхмүүд аргагүй шүү дээ 300000 байх үеийн хот төлөвлөлт одоо 1,2 сая гэж өрөвдмөөр тайлбар шүү
    112.72.14.138
    Мэдэгдсэн Хариулах