Хариуцлагагүй хандсан 79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр 11 настай хүү тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ золгүй, бас хариуцлагагүй асуудалд Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажиллав.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлжээ. 

Сургуулийн захирлын хувьд бас нэг ёсзүйгүй алдаа гаргасан нь “Миний санахаар тэр хүүхэд эрсдэлт бүлгийн хүүхэд байсан. Ээж нь багаас нь хаяад явчихсан. Аав нь архины хамааралтай хүн байдаг. Эмээтэйгээ амьдардаг” гэж ярьсан нь түүнийг ажлаасаа халагдах нэг үндэслэл болсон байх.

Гэхдээ энэ удаад ганц захирлаар туг тахихаад өнгөрөхдөө гол биш, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглох тоглоомын талбай аюулгүй байхыг, мөн хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эрсдэлгүй зөв бодлого тодорхойлж гаргахыг бодлого боловсруулагчдаас хүсмээр байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-22 13:25:16
    СУРГУУЛИЙНХ НЬ ГАДАА 1 ХҮҮХЭД НАС БАРАХАД ЕБС-ИЙН ЗАХИРЛЫГ ОГЦРУУЛЛАА. ГЭТЭЛ СУИС ДЭЭР 3 ОЮУТАН АМИА АЛДЧИХААД БАЙХАД СУИС -ИЙН ЗАХИРЛЫГ ЯАГААД АЖЛААС НЬ ХАЛАХГ...
    112.72.14.23
    Мэдэгдсэн Хариулах
  • ө 2018-06-22 10:23:54
    erin surguuliin zahiral nertei garuud undsen ajlaa hiideg ym uu ihenh nutgiin zublul ene ter gesen nair naadmiin ajil hiigeed arhi erguuleed suuj baig biz de
    66.160.178.75
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-06-22 04:18:00
    shuuheer yavuul hudlaa tsalin nem gehees uur ajil bagatai bagsh nar shuu
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2018-06-22 08:09:36
      Зөвхөн ажлаас нь халах биш хатуу хариуцлага тооцож бусдад сануулга өгөх хэрэгтэй. Наад айлыг чинь ядуу зүдүүгээр нь дуудаж байгаад хэрэг нь замхарна даа
      202.9.41.143
      Мэдэгдсэн Хариулах
  • kk 2018-06-22 02:27:38
    huuhed ayulgui orchind surah erhtei. Zahiral hun ayulgui orching burduuleh tal deer anhaarch ajilllah uuregtei, ajlaas halsan ni harin ch baga shiitgel baina.
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • denduu  2018-06-22 01:02:48
    butsaj shuuhdeed heden jil gai bolno doo. toriin ajil neg iimerhuu yavah yum manaid.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах