Дуу цахилгаантай аадар бороо орно

-Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна-


Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.         

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.