Дархан аварга Х.Баянмөнхийн гаргасан гомдлыг АТГ шалгах уу
Дархан аварга Х.Баянмөнх өчигдөр АТГ-ын үүдэнд авлига хээл хахууль болон сэргээшийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
 
Тэрбээр “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Тиймээс допингийн шинжилгээ авдаг эмч, ажилтнуудыг шалгуулах хүсэлтэй байна. Бөхчүүдийн допингийн асуудал 20 шахам жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд явсаар ирсэн. Сүүлдээ даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг зэвсэг болгон ашиглах шинжтэй боллоо. Тиймээс би АТГ-т хандаж, хүсэлт тавилаа. 

Бидний үед С витаминаас өөр зүйл байдаггүй байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд хориотой бодис хэрэглэсэн гэх асуудал ихээр гарч байна. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд шинжилгээ өгөхөд допинг гараагүй. Гэтэл наадмын дараа дахин шинжилгээ авсан нь хардлага төрүүлж байна. Хуучин бөхийн холбоо хуралдаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байдаг. Үүнд үнэхээр их харамсаж байна. Тиймээс АТГ-т хандаж, шалгуулахыг хүссэн” гэсэн юм.

Тэгвэл Дархан аваргын гаргаж тавьсан гомдлыг АТГ шалгах уу. Яагаад гэвэл хуулиараа төрийн байгууллагын алба хаагчдыг шалгах ёстой. Тэгвэл Х.Баянмөнх аварга Үндэсний допингийн эсрэг төвийн эмч, удирлагуудыг шалгуулахаар болсон. Гэвч энэ байгууллага нь төрийнх биш хувийнх болохоор АТГ шалгах үндэслэл байхгүй гэж зарим нэг хүмүүс ярьж байгаа юм.

Харин энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Энэ асуудлыг шалгах эсэхийг прокурорын байгууллага шийднэ. Хэрвээ үндэслэлтэй гэвэл АТГ-ыг шалга гэж шийдвэрлэх байх” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-24 12:31:19
    Энэ өвгөнийг шар хадны эмнэлэгт үзүүлбэл яасан юм бээ.
  • Зочин 2018-06-22 12:43:23
    Баянмөнх, Сүхбат 2-н цолыг хас.
  • Иргэн 2018-06-22 03:38:25
    АТГ хийх ажилгүй биш юуг гэж ийм юмийг шалгаж байх юм.
  • zuv hun 2018-06-22 01:26:17
    Баянменх аварга хэнийг хамгаалж ийм утгагvй мэдэгдэл хийнэ вэ? Допинг хэрэглэх нь шударга есонд нийцэхгvй гэж дэлхий нийтээрээ тэмцэж байхад серж яриад байхын. ...
  • zochin 2018-06-22 00:26:14
    umhii ug+umhii sanaa+zunuglul
  • Ard 2018-06-21 16:37:33
    Zob,demjij b.a
  • Teneg uvs 2018-06-21 15:41:43
    Medreliin ovchtei bolgonii bursan zorgoor ajlaa aldah yostoi yu.
  • Mgl 2018-06-21 14:58:40
    Uvsiin zunuglul. Munkh amidrahiig husye. Uur yu helev ve?
  • тэнэг хэрэг 2018-06-21 12:43:23
    шалгах шаардлагагүй
  • Зочин 2018-06-21 11:34:38
    Мэдрэлийн ядаргаа нь их хүнд шатандаа орчихсон юм болов уу даа Х.Баянмөнх аврагын маань
  • Иргэн 2018-06-21 11:34:33
    ШУНАЛТ Х.БАЯНМӨНХ ҮХЭЖ ДАЛД ОРООЧ...
  • аа 2018-06-21 10:53:52
    өөрийгөө хэн гэж бодоод байдаг бол доо энэ баянмөнх . . .
  • зочин 2018-06-21 10:30:11
    допинд экс хургэн сухбат нь холбогдож байсан баянменх ичсэн хун хун ална гэгчээр еерт нь огт хамаагуй асуудлаар шоудах хэрэггуй шуналт минь гарын бэлгээ л авч б...
  • Бат 2018-06-21 09:43:43
    Энэ хүн одоо нас намбаа бодоод амар тайван суумаараа
    112.72.14.186
    Мэдэгдсэн Хариулах