“Улаанбаатар цом” тэмцээнд 13 орны боксчид хүч үзэж байна

"Улаанбаатар цом-2018" Олон Улсын боксын тэмцээн өчигдөр буюу лхагва гарагт "Аса цирк"-д эхэллээ.

Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин “Сөүл-1988” олимпийн наадмаас анх удаа Н.Энхбат хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсон, П.Сэрдамба олимпийн анхны мөнгөн медаль хүртсэний түүхт 10 жилийн ой тус тус тохиож байгаа юм.

Эдгээр түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд БНАСАУ, Тайланд, Ирак, Иран, ОХУ, Энэтхэг БНСУ, Шри-Ланк, Киргиз, БНХАУ /Өвөрмонгол зэрэг гурван баг/, Казахстан, Тайвань, Монгол гэсэн 13 орны 120 боксчид хурд хүч, ур чадвараа сорьж байна. Манай улсын хувьд хувьд зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу дөрвөн баг болон хуваагдаж, 40 шилдэг тамирчнаа оролцуулж буй юм.

Энэхүү А зэрэглэлийн олон улсын тэмцээний Ерөнхий шүүгчийг Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос томилсон бөгөөд шүүгчдийн тал нь гадаадын шүүгчид юм байна.

Тэмцээн энэ сарын 24-нд өндөрлөх бөгөөд үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.