
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын статистик мэдээллийг танилцууллаа.
Уг мэдээлэлд дурьдснаар энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13,553-аар буюу 9,53 хувиар өссөн байна. Мөн голлох зах зээлийн 15 орны жуулчдын тоо 2,6-32 хувийн өсөлттэй байгаа бол АНУ, Япон, Их Британи, Казакстан, Канадаас ирж буй жуулчдын тоо буурсан дүн гарчээ.
Мөн дээрх хугацаанд аялал жуулчлалын салбараас Монгол Улсын эдийн засагт 139 сая ам долларын орлогыг оруулсан байна.