Цахим тоглоомын газарт 14 настай хүүхдийг хоногоор тоглуулж байжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа алба хаагчид тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгалт хийжээ. Шалгалтаар  14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байсан зөрчлийг илрүүлэн тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус хорооны нутаг дэвсгэрт супер маркет, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, дэн буудлуудын үйл ажиллагааг шалгаж хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 5 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар хариуцсан цагдаагийн хэлтэст материалыг хүргүүлжээ.

Түүнчлэн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны дотуур байранд нийт 70 өрхийн 250 оршин суугч, 30 оюутан сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 1 цагийн яриа таниулга хийж, санал хүсэлтийг нь сонссон байна.

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ариунтунгалаг, 2 дугаар хорооны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Жамсрандорж нар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн офицер, ахлагч зэрэг 237 алба хаагчдад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай анги, Зөрчлийн тухай хууль, Алба хаагчийн сахилга, ёс зүй, албанд хандах хандлага, хандалтын талаар 1 цаг 30 минутын сургалтыг орж, хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 212 ширхэг гарын авлага тараан ажиллажээ. 

Эх сурвалж: НЦГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.