Монголын хөлбөмбөгийн холбоо эмгэнэл илэрхийлэв

79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хөндлөвч төмөрт цохиулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбооноос эмгэнэл гаргалаа.

Тус эмгэнэлд:

Хоёр хоногийн өмнө 11 настай хүү хөлбөмбөг тоглож яваад хөлбөмбөгийн хаалганд дарагдаж, нас нөгчсөнд Монголын Хөлбөмбөгийн Холбоо мянга мянган хөлбөмбөгчдийнхөө өмнөөс гүнээ эмгэнэл илэрхийлье.

Харанхуй өрөөнд компьютерийн дэлгэц ширтэж суухын оронд, хөлбөмбөгийн ногоон талбайг зорьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, хөлбөмбөг тоглож явсан гэмгүй бяцхан хүү амь эрсэдсэн нь туйлын харамсалтай. Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтуудыг үзэн мундаг хөлбөмбөгчин болох хүсэл мөрөөдлийн оч хүүгийн цээжинд асаж, ногоон талбайг зорьсон биз ээ.

Эл эмгэнэлт явдал хүүхдийн аюулгүй байдалд өсөн торних, тоглож наадах нөхцөл бололцоог хангаж байдаг хүмүүст том сургамж болох учиртай. Цаашид ийм эмгэнэлт явдал дахин гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг мэргэжлийн хяналтын байгууллагууд, холбогдох яам, боловсролын байгууллага болон Монгол улсын Засгийн газар зэрэг бүх байгууллага хүмүүст уриалж байна гэжээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-06-21 08:14:25
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    112.72.14.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ezengui tur 2018-06-21 08:02:09
    Ezengui turiin emgenel gej. Huurhii hichneen gem zemgui urs ingej hohiroh ve?
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-21 07:23:34
    Орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэдэн юмнаас болж гэмгүй нэгэн хорвоог орхисонд гүнээ харамсаж байна. Ум сайн амгалан болтуга
    202.170.71.157
    Мэдэгдсэн Хариулах
  • гэрэлээ 2018-06-21 05:01:51
    Дэлхийн аварга үзээд мундаг хөлбөмбөгчин болно оо гэж бодоод тоглож гүйж явсан байх даа. Хүүгийн үхэл олон хүнд сургамж болсон гэж найдъя...
    66.181.160.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуульч 2018-06-21 04:13:19
    МХХолбооныхонд талархаж бна.Гэхдээ талийгаач хүүгийн тоглож байсан бөмбөг хэтэрхий хуучирсан элэгдсэн харагдсан шүү.Хүүхдүүдэд бөмбөг бэлэглэх хэрэгтэй.
    43.242.240.198
    Мэдэгдсэн Хариулах
  • СМУЖМУМУ 2018-06-21 04:11:06
    МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООГ ТАТАН БУУЛГААЧ ЧАНСААГААРА 187 ОРДОГ ИЙМ СУГАНУУДЫГ.
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Ээж 2018-06-21 02:51:18
    МХХ-нд баярлалаа. Хөөрхий хүүг хөлбөмбөгийн Бурхан тэнгэр гэж байдаг бол хэдийнээ ивээлдээ авсан бизээ.
    202.70.40.154
    Мэдэгдсэн Хариулах