Хуурамч шатахууны асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:00 цагт: ИНЕГ-т автомат, /агаарын/ ажиглалтын "ADS-B" системийг нэвтрүүлэх нээлтийн ёслол болно. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Монгол Улс уг системийг нэвтрүүлсэн анхны орон болох юм.

08:00 цагт: ХНХЯ-ны гадна талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос С.Чинзориг сайдыг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн суулт хийнэ.

09:00 цагт: “Баянгол” ресторанд "Сувилахуйн боловсролын талаар баримтлах бодлого, агуулга, арга зүйн шинэчлэл” сувилахуйн багш нарын анхдугаар чуулган болно.

09:30 цагт: “Корпорэйт Конвеншн Центр”-т Монгол Улсад хөдөө аж ахуйн эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хурал болно.

11:00 цагт: БОАЖЯ-нд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Blue Mon” төвд “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11:30 цагт: “Хөвсгөл” зочид буудалд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Дэжон хотын Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх институтийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн баярын хурал болно.

14:00 цагт: “Туушин” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Сангийн сайд нарын “Их түмэн хөтөлбөр” зөвлөлдөх уулзалт болно.

14:00 цагт: ХНХЯ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор “Түгээмэл хөгжил” төвөөс Улаанбаатар-Төв-Дундговь-Өмнөговь аймаг чиглэлийн “TRY MONGOLIA 2018” нөлөөллийн аялалын хаалтын ёслол болно.

Төрийн ордонд

09:00 цагт: УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар УИХ-ын даргад “Эрдэнэс-Тавантолгой” төслийг өргөн барина.

10:00 цагт: УИХ-ын чуулган хуралдана.

14:00 цагт:  “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт: Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Оюутолгойг шалгах ажлын хэсгийн зарим гишүүд чуулганы хурлаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын 76 гишүүний сэтгэц, мэдрэлийг шалгуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэх болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.