Тоглоомын талбай аюул дагуулж эхэллээ

Монголд хүүхдүүд тоглох “эрхгүй" болсныг шил дараалсан харамсалтай явдлууд хангалттай гэрчилж өглөө. Зориулалтын гэх тодотголтой хүүхдийн паркийн "Сансарын хөлөг" тоглоом хугарч дөрвөн хүүхэд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн. Мөн нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас амиа алдсан хэрэг гарсан юм. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгүүдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг 79 дүгээр сургууль дээр болсон харамсалтай хэрэг багаллаа.

Ганцхан жишээ дурдахад, ниислэлд үйл ажиллагаа явуулж буй 241 дунд сургуулийн тоглоомын талбайн чанар аюулын харанга дэлдэж буйг 79 дүгээр сургууль харуулсан ч байж мэдэх. Улсын өмчид бүртгэлтэй, эзэнтэй нь ийм эрсдэлтэй байхад орон сууцны гаднах эвдэрхий хуванцар тоглоомын талбайн талаар яриад ч хэрэггүй биз.

79 дүгээр сургууль дээр гарсан хэргийн талаар НЦГ-аас мэдээлэл хийхдээ “Сургуулийн хашаан дахь хөлбөмбөгийн талбай дээр 10-11 насны таван хүүхэд тоглож байсан. Тэдний хаалгач хийж байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан харамсалтай хэрэг гарсан” гэв.

Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Хөлбөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй. Мөн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны хариуцлага ногдуулж, жижүүрт арга хэмжээ авна. “Амиа алдсан хүүхдийн ар гэр эрсдэлт бүлгийнх” гэж ярьж байгаа сургуулийн захирал ёсзүйгүй” гэсэн юм.

Уг нь Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх, үүргийг сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ар хэмжээ авах зэрэг үүрэг хүлээхээр зааж өгсөн байдаг аж. Ийнхүү хүүхдүүд зам дээр биш хамгаалагдсан, зориулалтын орчиндоо бэртэж гэмтэж, амь насаа алдаж байгаа нь улсын хувийн, орон сууцны гэлтгүй бүх тоглоомын талбайн чанар, аюулгүй байдал стандарт нормыг нь нягтлах цаг болсныг харуулж байна. Тоглох гээд гарсан хүүхэд амиа алдаж байгаа нийгэмд хүүхэд хамгаалал, эрүүл, аюулгүй орчин ярих хэрэг байна уу. Хариуцлагын тогтолцоог хэзээ сайжруулах вэ?

Зууны мэдээ
С.Уянга

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-06-21 04:20:58
    Юу ч хийдггүй их хурлаар яадгийн гаргаж байгаа хуулийг нь ээ. Ерөнхийлөгч ерөнхий сайд сайдууд 3 саяд хангалттай биш үү. Дараа юу ч хийгээггүйг нь буудахад амар...
  • иргэн 2018-06-21 02:52:06
    Жил бүр тоглоомын байдалд шалгалт хийж байх, бас хамгийн найдвартай, хүүхдийн эрүүл мэндэд ашиг бүхий ганц тоглоомын талбар болох элсээ жил бүр сольж баймаар...
  • Бат 2018-06-21 02:24:44
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм