Баян-Өлгийд алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
Баян-Өлгий аймагт хоёр настай хүү ор сураггүй алга болоод олон хонож байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайх ажиллагааг явуулсан ч өнөөдрийг хүртэл хүүг олоогүй байгаа юм.

Харин өчигдрөөс эхлэн ар гэрийнхэн нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Гэрийнхэн нь хэлж буйгаар хүүг ширүүн урсгалтай голын хажууд орхисон байсан гэнэ. Тиймээс усанд урссан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, эцэг эхчүүдийн хараа хяналтгүй, хариуцлагагүй байдлаас болж хүүхэд осолдох, алга болох, бэртэх зэрэг асуудал байнга гарсаар байгааг холбогдох газруудаас сэрэмжлүүлсээр байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-06-21 02:25:33
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм