ДАШТ 2018: К.Роналдо багтаа ялалт авчирлаа
Хөлбөмбөгийн ДАШТ-ий 'B' хэсгийн Португал, Мороккогийн багуудын тоглолт хэдхэн мөчийн өмнө болж өндөрлөлөө. Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод Португалчууд 1:0-ээр ялалт байгуулав. 

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо тус тоглолтын цорын ганц гоолыг дөрөв дэх минутад оруулж, багтаа чухал гурван оноог авчирсан. Мөн энэхүү гоол нь түүний шигшээ багийнхаа төлөө оруулсан 85 дахь гоол болж, бүх цаг үеийн дэд байрт, Европ тивд рекорд тогтоов.


Ийнхүү Португалчууд тун чухал тоглолтод ялалт байгуулснаар дөрвөн оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэллээ. Харин Мороккочууд 0 оноотой сүүл мушгиж байна.


Б.ОД
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.