Ял эдэлж байгаа хүүхдүүд ЭЕШ өгчээ
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр үргэлжилээд дуусч байна. Энэ жил 43 мянга гаруй хүүхэд бүртгүүлж шалгалтад оржээ. Өнөөдөр салбарын сайд нь ЭЕШ-тай холбоотой мэдээлэл хийжээ.

Өчигдөр олон хүүхэд замын бөглөрөл түгжрэлээс болж шалгалт өгч чадаагүй гэсэн мэдээлэл гарсныг сайд Ц.Цогзолмаа олон хүүхдийг хамарсан гомдол гараагүй хэмээн онцолжээ. Мөн шалгалтаасаа хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авах боломжгүй гэсэн юм. Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс шалгалт авах орчинг нь бүрдүүлж өгчээ.

Энэ талаар сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Нийт хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд элсэлтийн шалгалтаа өгсөн. Түүнчлэн ял эдэлж байгаа долоон хүүхэд хянагчтайгаа хамт ирж шалгалтаа өглөө. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр дуусна. Долоо хоногийн дараа шалгалтын дүн гарна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2018-06-20 12:17:22
    Tednii hergiig hyanaad sulluah,ajil,surguulid ,amidrald ni tusalmaar ym,eronhiilogch anhaaraach