Бямба гарагт спорт заалууд үнэгүй үйлчилнэ

Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохиож буйтай холбогдуулан хамтатган тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улс анх удаа олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд мөн тохиож байна. Энэхүү ой болон тэмдэглэлт өдрийг спортын салбарын төрийн болон төрийн бус бүх байгууллага хамтран орон даяар энэ сарын 23-нд олон арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ.

Арга хэмжээнээс дурдвал, олимпийн алтан медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч, гэр бүлийнхэн болон олимпийн ахмад медальтнуудад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлнэ. Мөн Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан алдар цуутай тамирчдын парад жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх спортын заалыг иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болгоно. Биеийн тамир, спортын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, иргэд Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • financiranju382@gmail.com 2018-08-13 14:53:17
    сайн байна уу Би хувь хүний хооронд зээл санал болгодог, нөхцөл байдал сайн, эргэн төлөлтийн арга. Хэрэв танд кредит хэрэгтэй бол түүний имэйл хаягаар хо...
  • irgen 2018-06-20 12:03:19
    yamar goe medee ve. huuhed humuus yadahda zaaland uderiig unguruug. Hundee chiglesen niigemd amidrah hamgiin goe.
  • Иргэн 2018-06-20 08:53:42
    Иргэдийнхээ эрүүл мэндэд анхааръя гэвэл спортоор хичээллэх бломжийг нь хангах хэрэгтэй. Эрээнд гэхэд л бүх спорт зал, бассейн хүмүүстээ үнэгүй үйлчилдэг .