Нэг удаагийн нийлэг уутыг ирэх хавраас хориглоно

Засгийн газраас өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ. Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал юм" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж байгаа бөгөөд энэ хүрээнд хийгдэж буй нэг ажил нь Засгийн газрын дээрх шийдвэр юм. Хандлагаа өөрчилье санаачилгын хүрээнд хийж буй дээрх аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд олон нийт дэмжиж цэвэрхэн наадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-06-21 15:44:22
    Orluulah daavuu, tsaasan uutiig oruulj ireh monopoli compani n ooriinh n gesen. Toriin ajil ingej l hiideg humuus dee.
  • зочин 2018-06-21 02:06:17
    хогийн уут яах вэ
  • Гэрэлээ 2018-06-21 01:14:26
    Даавуун уут хэрэглэж хэвшвэл зүгээр байх даа
  • Зочин 2018-06-21 00:45:47
    Даавуун уут байхад зүгээр шүү дээ.
  • Oyuntsetseg oyuka 2018-06-20 10:18:13
    Zub shiidber gargasan bnaa.bayrlalaa.deerees ni nemeed hool hvnsend heregledeg hubantsar sab gylgar uutiig tsaasan uutaar solimoor bnaa.habdaraas sergiilj