
Энэтхэг улсын Мумбай хотод болсон “AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ.
Тэрбээр уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн байна. Ингэснээр Б.Мөнгөнтуул чансаагаа +6 оноогоор ахиулсан байна.
Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээн зургадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болсон бөгөөд долоон орны 12 шатарчин өрсөлдсөн юм.
Г.Зул