АНУ-ын Даллас хотоос Сан-Диего руу нисч явсан “American Airlines” компанийн зорчигч тээврийн “Боинг 757” онгоцыг Холбооны мөрдөх товчооноос өнгөрсөн ням гарагт газардахыг шаардсан тухай “CBS News” сайт мэдээлэв.
172 зорчигч бүхий онгоцыг Аризона мужийн Финикс хотын нисэх буудалд буулгажээ. Уг нислэгээр зорчиж явсан “Sony Online Entertainment” компанийн ерөнхийлөгчийн твиттер хуудсанд хакерууд “Онгоцонд тэсрэх бөмбөг бий” гэсэн худал мэдээлэл тавьсан байна.
Тиймээс ХМТ-ноос онгоцыг ослын буулт хийлгэх арга хэмжээ авчээ. Зорчигчид болон экипажийн гишүүдийг буулгасны дараа цагдаа нар онгоцыг шалгасны эцэст нислэгээ үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Худал мэдээллийн хариуцлагыг хакеруудын “Lizard Squad” бүлэг хүлээсэн байна.

Өглөөний сонин