Захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэнгүй
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуульчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, энэхүү төслийг эсэргүүцээд байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын захиргааны шинжтэй шийдвэрийг шүүхээр хянуулахгүй байх зорилгоор хуулийн төсөл батлах гээд хууль санаачлагчид улайран зүтгээд байгааг эсэргүүцэж буй. Хуульчид “Энэ хуульд өөрчлөлт орох юм бол эрхзүйт төр үгүй болж, “Хаант засаг” тогтсонтой адил үзэгдэл болно. Хааны шийдвэрт хэн ч гомдол гаргах эрхгүй гэсэн дарангуйлагч зарчим үйлчилнэ гэж үзэж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа нэрийдлээр өөрсдөдөө ашигтай байдлаар хууль батлах гээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал анхаарал татсан асуудал болоод байна. Ялангуяа хуульчид багагүй байр сууриа илэрхийлж байна. Хэлэлцэх асуудлын дараалалд ч байхгүй энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна" гэж гаргасан горимын саналын дагуу хэлэлцсэнгүй.

Ийнхүү Засгийн газар үнэхээр даварч байна. Гаргасан шийдвэрээ шүүхээр хянуулахгүй гэж Захиргааны eрөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа юм. Нэртэйгээр нь Засгийн газар хуульд захирагдахгүй гээд шууд хэлчихээч дээ эрх баригч, хууль батлагчиддаа.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хариу 2018-06-20 04:47:32
    Засгийн газар тогтмол хууль зөрчсөн шийдвэр гаргадаг учир шүүхээр ороод унадаг. Үр дүнд нь тогтмол нөхөн төлбөр төлөх болдог. Үүнийг болиулах гэсэн санаа.