Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 69 маркийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг монгол жолооч нар хил хаан жагсаж байна. Өчигдөр өглөөнөөс эхлэн Монголын талаас орох хилийн хаалтыг машинуудаараа хааж зогссон учраас Хятад руу гарах боломжгүй хэвээр байна.

Харин Хятадын талаас Монгол руу хил нэвтрэх хүмүүст тээврийн хэрэгсэл олдохгүйн улмаас мөн л хүндрэлтэй байдал үүсээд байна. Жагсаалд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 600-700 жолооч нэгджээ.

Өнгөрсөн сарын 21-нээс хилээр нэвтэрч байгаа “69” маркийн машинуудад стандартаас хэтэрсэн ачаа ачихыг хориглосон юм байна. Өөрөөр хэлбэл, тус маркийн машины “хонины хонхор” гэж нэрлэдэг арын хэсэгт ачаа ачуулахгүй байгааг эдгээр жолооч эсэргүүцэж байна. 200 орчим машины хил гарах эрхийг цуцлаад байгааг жагсаал зохион байгуулагчид хэллээ. Тэд Замын-Үүд сумын Засаг даргад шаардах бичиг өгөөд нэг сарын хугацаа өнгөрч байхад энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжсэн гэв.

Жагсаал зохион байгуулагчид Монгол Улсын Ерөнхий сайдыг газар дээр нь ирж шийдвэрлэтэл хилийн хаалтнаас машинуудаа холдуулахгүй гэлээ. Замын-Үүд, Эрээн хооронд энэ төрлийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй жолооч байдаг гэнэ. Тэднээс гадна наймаачдын эрх ашиг давхар хөндөгдөж байгааг тэд хэлж байлаа.

Харин жолооч нарын энэхүү үйлдлээс болж маш олон иргэнд хүндрэл учирч, хүлээлтийн байдал үүссэн байна.


Зууны мэдээ
Б.Төгс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ниргэгч 2018-06-20 04:33:40
    хужаагын хилийг бүр мөсөн хаа хэнд хэрэгтэй юм бэ өөр өчнөөн улс орон найр тавин хүлээж байхад заавал өмхий хужааруу гарах хэрэг байхгүй
  • Бат 2018-06-20 04:23:55
    Шийрэгнээд хэрэггүй төр, улс гэж байгаа л бол асуудлыг дор нь зохицуулах хэрэгтэй. Хэт даврагч нар аа гэж
  • Инженер 2018-06-20 03:53:59
    69 үүдийг хил гарахыг бүр болиулж зориулалтын автобус ачаа тээврийн машинууд ажиллуулах хэрэгтэй. Даварсан жолооч-луувирчдыг хүчээр тараа
  • Mongolchuud  2018-06-20 02:33:48
    Толгой хагарвал малгай дотроо гэдэг дээ. Орон нутаг нь шийдчих бүрэн боломж байгаа. Засаг дарга нь шийдэж чадахгүй бол огцруул. Чаддаг хүнийг нь тавь.
  • 69 2018-06-20 02:19:15
    Бүхэл бүтэн бүрэн эрхт улсын хилийг хаадаг!? Ер нь хэдий болтол ингэж 69-дэх юм бэ? 21-р зууны соёлтой тухтай амар тайван баталгаатай үйлчилгээ хэрэгтэй мэт
  • hemh nudeed taraa  2018-06-20 02:09:47
    yun davarsan yumnuud ve, bugdiig n barivchilj shorond hii, zorchliin huuliaar torgo. ulsiin hil davarsan tanhaichuudiin duraar avirlah gazar bish.
  • Зочин 2018-06-20 02:07:03
    Замын үүдийн 69 машинуудын үйлчилгээг соёлжуулах болсон шүү. Арай л дэндүү өнгөрсөн зуундаа байгаа. Ганц том боомт гэхэд нүүр улаймаар заваан шүү. Одоо боль өол...
  • Ж 2018-06-20 02:04:41
    Татваргүй ачаа зөөнө гээд ийм улайм цаймдаа гарчихсан хүмүүс бна бүгд мэддэг ч хэн ч оролдож чаддагүй ийм дархлагдсан хүмүүс
  • ах 2018-06-20 01:46:30
    даварсан хулгарууд үйлчилгээ үзүүлж чадахгүй гаальтай машин нэртэй даварсан хулгайчид
  • Хаха 2018-06-20 01:32:02
    Боройхоодоод тараа наад халтар оркуудыг