ДАШТ 2018: Япончууд Колумбийн багийг буулгаж авлаа
Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Н" хэсгийн эхний тоглолт Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд Колумб, Японы хооронд боллоо. Тун өрсөлдөөнтэй болсон уг тоглолт 2:1-ийн харьцаагаар Японы багийн ялалтаар өндөрлөв.

Тоглолтын нэгдүгээр үе эхлээд удаагүй байхад Японы багийн тоглогч Юя Осакагийн хаалга руу өшиглөсөн бөмбөгийг Колумбын хагас хамгаалагч Карлос Санчес гараараа хүрч хаасан. Улмаар талбайн шүүгч Карлос Санчест улаан хуудас өгч, Японы багт 11 метрийн торгуулийн цохилт заасан. Японы багаас Шинжи Кагава 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай болгож, зургаа дахь минутад тооны харьцааг нээсэн юм.

Колумбын шигшээ баг хэдийгээр 10-уулаа үлдсэн ч уйгагүй зүтгэлийн дүнд Радамел Фалкао дээр гаргасан алдааг гоол болгож чадав. Тодруулбал, Колумбийн багаас 39 дэх минутад Хуан Кинтеро хаалттай цохилтоос гоол оруулж, тоглолтын харьцааг тэнцүүлсэн. Ийнхүү эхний үе тэнцээгээр өндөрлөсөн юм.

Тоглолтын хоёрдугаар хагас эхэлснээс хойш Японы баг тасралтгүй довтолгоо өрнүүлж эхэлсэн. Үүний үр дүнд тоглолтын 73 дахь минутад Японы тоглогч Юя Осака  булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж, гоол оруулснаар багаа хожилд хөтөллөө. 



Энэ тоглолтын онцлох тоглогч нь Японы шигшээ багийн довтлогч Юя Осака байв. Тэрбээр хожлын гоолыг оруулснаас гадна хамгалаалтын шугамд тун идэвхтэй тоглолоо.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-19 16:56:05
    Кагавагийн ошиглосон бомбогонд гар хvрсэн шvv дээ. Тэгээд торгуулийн цохилтыг Кагава дахин оороо цохиж оруулсан. Зов мэдээлэл ог л доо.