МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатарыг огцруулахыг шаардав
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэх хөдөлгөөний зүгээс өнөөдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус холбооны анхан шатны 10 гаруй байгууллага нэгдэж энэхүү хөдөлгөөнийг байгуулжээ. Тэд МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг шинэчлэхийг шаардаж байгаа юм байна.

Монголын ШУ-ны байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Монголын ҮЭ-ийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг үйлдвэрчний эвлэлийн мянга мянган гишүүд шаардаж байна. Таван жилийн өмнө МҮЭ-ийн даргаар Х.Амгаланбаатар сонгогдсоноос хойш хөдөлмөрчдийн цалин хэдэн төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг уулзалт болгон дээр хөдөлмөрчид асууж байна. 2014 оноос хойш цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Ийм ерөнхийлөгчтэй байхаас залхаж байна. Тийм учраас МҮЭ-ийн ерөнхийлөгчийг огцруулах шаардлага тавьж байгаа юм” гэв. 

Түүнчлэн тэрбээр үргэлжлүүлэн “Аливаа нэг тэмцэл хөдөлгөөн МҮЭ-ээс нэгдсэн зохион байгуулалтайгаар өрнөхөө болиод удаж байна. Тэмцлийг дандаа унтраадаг, мөхөөдөг. Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэй зүтгэлтнүүд дайжих болсон. Сүүлийн хоёр гурван жилд МҮЭ-ийн холбооны удирдлагууд дандаа мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд нэр холбогдсон. Гишүүдийн татварыг буруу зарцуулсан, засгийн газраас мөнгө авсан, МҮЭ-ийн холбооны эд хөрөнгийг үрэн таран хийсэн гэх мэт байнга асуудал дагуулах болсон. Нэг ч удаагийн тайлан байхгүй. Ийм учраас Х.Амгаланбаатарыг огцруулах шаардаж байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-20 02:47:51
    солих нь зөв зарим анхан шатны дарга нэртэй хүмүүс нь 70 гарсан хүмүүс байх юм энэ хүмүүс ажил хийх үү ҮЭ ийн нэр хүндээ бодооч ЖИ Монгол шуудан ХК
  • Toogii 2018-06-20 01:29:48
    Ambitstai malnuud ni iim shaardlaga tavij l dee.Bayasgalan gedeg nuhur bas l udaj bga yu hiisen ni medegdehgui.sayahan zeregtseed talbai deer suuj bsan biz dee...
  • зөв бодол 2018-06-19 09:38:55
    зүйтэй дэмжиж байна наад дурак чинь зүрхэнэ үхсэн хөгшин морь шиг болцон амьтан
  • Zochin 2018-06-19 08:11:00
    Анх гарч ирэхдээ л явцгүй гар бсан одоо мэдэж бгаам у ард түмний эсрэг амьдралгүй ажиллагаа ярьдаг
  • хөөх баян гар\ вэ 2018-06-19 08:03:00
    энэ юун ийм хүн байдаг юмуу