О.Гүндэгмаа аавдаа зориулж дурсамжийн ном бүтээж байна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа аавынхаа гэгээн дурсгалд зориулан ном бүтээж байгаа гэнэ.
 
Тэрбээр энэ талаараа “Зууны манлай тамирчин, шүхрийн спортын олон улсын хэмжээний мастер Д.Отрядтай хамт, эр зоригийн их спортын түүхийг бүтээлцэж явсан эрхэм хүндэт, үе үеийн шүхэрчид, уулын спортын тамирчид та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.

Миний бие Отряд овогтой Гүндэгмаа нь аавынхаа гэгээн дурсгалд зориулж, дурсамж дурдатгал бүхий баримтат кино, болон ном бүтээж байгаа юм. Иймд аавтай минь мөр зэрэгцэн агаарын болон уулын шүхэр, халуун хийн агаарын бөмбөлөг, уулын спортоор хичээллэж байсан, мөн Цэргийн үлгэр жишээ үлээвэр хөгжим, Дуурь бүжгийн академик театр, Төмөр замын чуулга, Зэвсэгт хүчний анги байгууллагад хамт ажиллаж байсан хамт олон, мөрдөс нэгт найз нөхөд, аавын минь олон мянган шавь нар та бүхэн хайрт аавын минь талаарх түүх дурсамж, зургаа надад илгээж тус болно уу” гэжээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-19 08:34:45
    Сайн бна. Номын цагаан буян дэлгэрэг. Амжилт Гүндэгмаа.